НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
Монголын багийн анхны алтан медалийг цаатан охин хүртлээ

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг манай улс анх удаа зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл Монголын баг тамирчдын анхны алтан медалийг жүдогийн тамирчин Т.Отгонжаргал авсан байна.
"Степпе Арена" ордонд жүдогийн тэмцээнийг зохион байгуулсан юм. Т.Отгонжаргал нь охидын 44 кг-ын жинд алтан медалийн төлөө Тайваний багий тамирчин Хуан Вень И-тэй цаг сунгаж өрсөлдөв. Улмаар 4:10-д торгуулиар яллаа.
Т.Отгонжаргал нь Мон-Алтиус Цагаанбаатар академийн тамирчин бөгөөд Хөвсгөл аймгийн уугуул, цаатан айлд төрж, өсжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.