УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"S'Outlets" болон "Aqua Garden"-ыг албадан буулгана

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2023.08.18/ 2016 оноос өмнө барилгын зөвшөөрөл аваад одоог хүртэл барилга бариагүй газар болон үерийн судалгааны тайлан, үерийн эрсдэлтэй бүс дэх 3000 айлыг шилжүүлэн нүүлгэх, мөн S'Outlets, Aqua garden барилгын асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хотын дарга "авлига хороолол" гэгдэх дараах барилга байгууламжийг буулгахаар захирамж гаргасан гэдгээ онцлов.

Тэрбээр "Улсын тусгай хамгааллатда авах 1887 га талбай бий. Тус бүс нутаг болох "авлига хороолол" буюу "Aqua garden"-д хуулийн дагуу арга хэмжээ авч, шууд буулгана. Бүсээс гаргана гэсэн үг юм. S'Outlets-ийг ч мөн адил буулгана. Манай хуулийн баг үүн дээр ажиллаж байгаа. Түүнчлэн "Шунхлай" ШТС-ыг буулгана" хэмээлээ.

Захирамжийг иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд захирамжилсан гэгдсэн юм. Энэ захирамжийн гол үндсэн нь иргэдийн эд хөрөнгө, амь насанд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул хуулийн дагуу албадан буулгахаар болсон ажээ. Захирамж гарсны дараа ажлын хэсэг байгуулж, "Aqua Garden" хотхоноос барилга захиалсан иргэдийн асуудлыг шийдэх аж.

Дээрх барилга, байгууламжуудыг буулгахдаа нураах төсвийг нийслэлээс гарган ажиллах юм байна. Мөн барилга барьсан компаниас төсөв гаргуулна гэдгийг Хотын дарга мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
8 сар 18, 2023 11:13

нурааж чадах уу харж л байя

Зочин
Зочин
8 сар 18, 2023 13:49

Түрэх нураахын мэхтэй энэ бөх эхлээд гэр бүлээсээ нь өөрөөсөө Монгол Улсын циркийг орчны газартай нь Улсад нь буцаагаад өгчих. Түүнээс биш Авах идэхийн донтой Сумкагийн үгэнд итгэх хүн байхгүй. Мөн зээлээр гарааш аваад нура�##�гасан иргэдийн зээл, зээлийн хүүг, бас одоо ашиглаж буй гараашийн өдөр тутмын төлбөрийг Сумка төлөх ёстой. Иргэд ч нэхэмжлэх эрхтэй.

Зочин
Зочин
8 сар 18, 2023 14:00

Хөөх бид чинь ямар нийгэмд амьдраад байнаа. Шүүхгүй, хуульгүй дарангуйл�##�ын нийгэмд амьдраад л байна даа. Төр нь өчигдөр зөвшөөрлөө өгчихөөд өнөөдөр буулгах шийдвэр гаргаж болдог юм уу тэнэг бөхчөөн!! Нийслэлийн өмнөх удирдлага руугаа чи маш их буудаж байна даа. Хариуд нь чи 24 оны сонгуулиар цунамид өртөж гудамжинд гарах байхдаа. Хамгийн гол нь шүүхийн шийдвэргүй иргэний хөрөнгөнд х�##�дан устгаж байгаа нь аюултай шүү.

Зочин
Зочин
8 сар 18, 2023 17:10

Нураав�##� шүтэж амьдрая

Зочин
Зочин
8 сар 18, 2023 18:46

үнэн байх болтугай. харах л үлдлээ

Зочин
Зочин
8 сар 19, 2023 01:58

Ёстой мөрөөдлөө, буулгах захирамж гарч л байдаг хэзээ буулгаж байсан юм, чаддаггүй шүү дээ, буулгах гэсэн барилга бүр сүндэрлээд ашигл�##�тад орчихсон шүү, АПУ ийн хойно

Холбоотой мэдээ

Back to top button