УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Бямбацогт: Ирэх долоо хоногт 1200 машины дугаарын өнгийг шинэчилнэ

Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгө солих талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Төрийн машины талаар иргэд шүүмжлэлтэй байдаг. Дарга нар хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөдөг, төрийн машинаар  дарга нарын эхнэр хүүхдүүд баар, ресторан хэсээд явж байдаг гэж шүүмжилдэг юм. Мөн төрийн машинаар аялж, зугаалдаг, орой үдэш баар сав хэсдэг гэж ярих нь ч бий. Тиймээс дугаарын өнгө сольж буй нь тухайн машиныг хаана явж байгааг иргэд нээлттэй, ил тод мэддэг байх талаасаа ач холбогдолтой юм.

Хоёрдугаарт, түгжрэлийг бууруулахад үр дүнтэй.

Монгол Улсын хэмжээнд төрд 14 мянган машин төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй байна. Үүнээс суудлын, ачааны, технологийн зориулалттай болон нийтийн автобусыг дугаарын өнгийг солихгүй.

Замын түгжрэлийг бий болгоход нэмэр оруулдаг төрийн машины дугаарын өнгийг солино. Энд нийтдээ 5300 орчим суудлын машин, ачааны 2100 орчим машин багтаж байна. Эдгээр машины дугаарын өнгийг сольё гэж байгаа юм. Үүнээс тодорхой хувь нь орон нутагт бий. Зам тээврийн яаманд 1200 орчим машин байдаг. Үүнийг аль болох хямд зардлаар солих ажлыг хэрэгжүүлнэ.

Өөрөөр хэлбэл 40 гаруй дугаарын үйлдвэр Монгол Улсад үйлдвэрлэл явуулж байна. Эдгээр компаниуд ирэх Даваа гаригт гэхэд бидэнд саналаа өгөөрэй. Эхний ээлжид түгжрэлийг бууруулах, төрийн мөнгийг хэмнэх, төрийн хэмнэлтийн хууль, олон нийтийн хараа хяналтыг бий болгохын төлөө манай яам анхдагч болж байна.

Ирэх долоо хоногт 1200 гаруй авто машины дугаарын өнгийг бүрэн шинэчилнэ"хэмээв.

Тэрбээр тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарын өнгийн талаар статистик мэдээллийг танилцуулав.

  • Нийт иргэдийн автомашин, мотоцикл, чиргүүлийн улсын дугаар цагаан өнгийн дэвсгэртэй байгаа. Монгол Улсад 1.4 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Энэ жил улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн тооллогыг анх удаа явуулж, 204,000 гаруй машиныг бүртгэлээс хассан. Ингэснээр 1.2 сая машинтай болсон. Эдгээр машины улсын дугаарын өнгийг солихгүй.
  • Дипломат албаны 487 гаруй машин улаан өнгийн улсын дугаартай.
  • Уул уурхайн 72,000 машин механизмын улсын дугаар хар өнгөтэй.
  • Улсын хэмжээнд 600 орчим эко буюу цахилгаан машины улсын дугаар ногоон өнгөтэй байна.
  • Нийтийн тээврийн 1,560 орчим автобус, 250 орчим такси шар өнгийн дэвсгэртэй улсын дугаартай. 

Ногоон, шар дэвсгэртэй улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэйг тодотголоо. 

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
8 сар 18, 2023 14:08

Ene olon zavaan usegnuude yanzalj boldoggu um bhda? Hotiin teevriin heregsel UB dugaarta, oron nutguud n aimag aimgiin ehnii usgiin dugaarta baival zugeer um shig… ene olon A E O Y H geed

Зочин
Зочин
8 сар 18, 2023 14:14

Төрийн өндөр �##�бан туша�##�тнаас бусад ажилтнууд зөвхөн дуудлагын унаа хэрэглэнэ гэсэн яасан бэ. Авто замын хашлага, авто машины дугаар солих нь тогтмолжлоо.

Зочин
Зочин
8 сар 18, 2023 17:57

Сольдог номертой байх байлгүй дээ

Зочин
Зочин
8 сар 18, 2023 20:30

Ха ха цайрсан хулгайч дарга нар нь ингэлээ гээд зангаа өөрчлөх үү. Хүүхэд хуурч байгаа аятай попрох гэж

ariu
ariu
8 сар 19, 2023 21:51

zamaa yanzlaach dee. Ajil hiih gd bgaam bol

Холбоотой мэдээ

Back to top button