Зүүн Азийн залуучуудын наадам: Б.Саруул, Х.Дөлгөөнсайхан, Ү.Баасандаш нар аваргын төлөө тулалдана

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл боксын төрөлд манай улсын тамирчид аваргын төлөө маргааш /2023.08.19/ өрсөлдөх юм.
Наадмын боксын тэмцээний гурав дахь өдар хагас шигшээ тоглолтууд болж өндөрлөлөө. Эрэгтэй 57 кг жинд Э.Мөнх-эрдэнэ 16.30 цагаас БНХАУ-ын тамирчинтай тулалдсан билээ. Улмаар ялагдсан юм.

Харин эрэгтэйчүүдийн 63.5 кг жинд Ү.Баасандаш Японы Кэйсүкэ Акимотог ялж, шигшээд шалгарлаа.

Өнөөдөр манай тамирчдаас хамгийн түрүүнд рингэнд гарсан эмэгтэй 50 кг жингийн тамирчин Б.Саруул Хятадын Тайванийн Я-Чентэй таарч, ялснаар шигшээ тоглолтод шалгараад байна.

Мөн эрэгтэй 51 кг жинд Х.Дөлгөөнсайхан БНСУ-ын тамирчин Жуан Жинийг ялснаар аваргын төлөө тулалдахаар боллоо.

Өнөөдөр манай улсын боксын багийн дөрвөн тамирчнаас гурав нь шигшээд ийн шалгарав. Аваргын тоглолтуудыг маргааш зохион байгуулснаар боксын тэмцээн өндөрлөх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.