Нусейр Ясин: Надад ааруул хамгийн их таалагдсан. Монголд дахиж ирнэ

"Nas Daily"-гийн багийнхан өчигдөр /2023.08.19/ "Nas Summit" арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр "Nas Daily"-г үүсгэн байгуулагч Нусейр Ясинтай цөөн хором ярилцсан юм.
-Монголд ирж буй нь таны анхны тохиолдол уу?
-Тийм ээ. Би анх удаагаа Монголд ирж байна. Мөн энэ миний сүүлийн удаа Монголд ирсэн тохиолдол биш байх болно.
-Та Монголд ирэхээсээ өмнө Монголын талаар мэддэг байсан уу?
-Тийм ээ, би мэддэг байсан. 10 жилийн өмнөөс Монголын талаар мэддэг болсон юм. Тухайн үед буюу 10 жилийн өмнө монгол ахуйг харсан цагаас хойш би Монголыг зорьж, соёлтой нь танилцах ёстой гэж өөртөө хэлж байсан.
-Анх Монголын талаар юу гэж боддог байсан бэ. Харин одоо энэ улсад ирснийхээ дараа ямар бодолтой байна?
-Би Монголын эзэнт улсын түүхийг сайн олгодоггүй байсан. Мөн энэ улсын түүхийг ч мэддэггүй. Иргэд англи болон монгол хэлээр хэр сайн ярьдгийг ч төсөөлж байсангүй. Энэ талаарх бүх мэдээлэл шинэ байсан болохоор Монголд ирэх нь миний нүдийг нээлээ.
-Монголд ирээд хийж үзэхийг хүссэн зүйл нь юу байсан бэ?
-Би нэн түрүүнд Монголын талаар судалж, таньж мэдэхийг хүссэн. Энэ алхмыг хийх чухал байлаа. Мөн монгол найзтай болохыг хүссэн.
-Манай улсын үндэсний хоолноос идэж үзэв үү?
-Тийм ээ. Би монгол хоол их идсэн.
-Ямар хоол хамгийн их таалагдав?
-Сүүг хатааж хийсэн амттан хамгийн их таалагдсан. Нэр нь юу билээ дээ. Нэрийг нь саналаа. Ааруул. Тийм ээ, ааруул надад хамгийн их таалагдсан.
-Ааруул ч амттай шүү. Тэгвэл морь унаж үзэв үү. Жуулчид их унадаг?
-Тийм ээ, би дараагийн удаа морь унаж үзнэ гэж бодож байна. Хэдийгээр би морь унадаг төрлийн хүн биш ч гэсэн оролдоод үзнэ ээ.
-Монголд хэр их газраар аялсан бэ?
-Энэ их хэцүү асуулт байна. Би олон газраар аялсан. Нийт дөрвөн аймгаар аялсан шүү. Энэ их том аялал байлаа.
-Манай улсад байх үлдсэн хугацаагаа хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Би Монгол Улсад байх үлдсэн цаг хугацаандаа үдэшлэгт явж үзэхийг хүсэж байгаа. Цаг гарах үгүйг хэлж мэдэхгүй юм. Гэвч монголчуудтай илүү дотно найзлахыг хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6811УБГ дугаартай Тиида машины жолооч хашааны ха�##�га дураараа онгойлгож замаас нь гаргаж хаячихаад яваад өгөв. Тэнэг хүн Тийда унадаг гэж үнэн байх. Дугаараар нь ш�##�гаад үзтэл өчнөөн торгуультай, хэдэн зуун мянган төгрөгийн торгуулиа ч төлөөгүй орк байна. Дуртай газраа бузарлаж явдаг хөдөөнөө амьдармаар юм.
дэлхийд сурчилаж болно төрийн орлцоог багасагах хэрэгтэй бна