НИЙГЭМНийгэм мэдээНийгэм ярилцлага

Илбэчин Жулиус Дийн: Лондонгийн завгүй хотоос хол морь унах нь таалагдаж байна

"Nas Daily"-гийн багийнхан өнөөдөр "Nas Summit" арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ үеэр урилгаар дэлхийн алдарт илбэчин Жулиус Дейн ирсэн билээ. Тэгвэл түүнтэй манай улсад аялсан талаар нь цөөн хором ярилцсан юм.

-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Жулиус Дийн гэдэг. Би илбэчин. Лондонгоос Монгол Улсыг зорьж ирсэн.

-Таны Монголд ирж буй анхны тохиолдол уу?

-Тийм ээ. Би анх удаа Монгол Улсад ирж үзлээ.

-Монголд ирэхээсээ өмнө манай улсын талаар мэддэг байсан уу?

-Үгүй ээ. Үнэндээ би Монголын талаар мэдэхгүй. Лондон хотоос санамсаргүй л энэ улсад ирсэн юм. Лондонгийн иргэд энэ улсын талаар тийм ч их зүйл мэдэхгүй.

Гэвч би Монголд ирсэн даруйдаа их гайхсан. Үзэсгэлэнтэй байгаль, найрсаг хүмүүс, сайхан орон байгаа нь намайг их гайхашруулсан. Агаар, ус нь цэнгэг байхаас гадна хот, элсэн манхан хүртэл олон янз байгаа нь гайхам. Энд байх үнэхээр сайхан байна

-Монгол хоол идэж үзсэн үү?

-Тийм ээ. Монголд хонины мах идэж, шөл ууж үзсэн. Амттай байсан. Би хонины шөл ууж үзэхийг хүсэж байсан юм. Надад монгол хоолнууд таалагдсан.

-Манай улсад ирсэн жуулчид морь унахыг хүсдэг. Та морь унасан уу?

-Надад морь бий. Би морь унах дуртай, бас хайртай. Би энд цаа буга унаж үзсэн. Энэ үнэхээр солиотой байсан шүү.

-Та Монголд юу хийж үзэхийг хүсэж байв?

-Надад Лондон гэх том завгүй, бас дуу чимээ ихтэй хотоос хол байх нь их таалагдаж байгаа. Тэр дундаа онгон байгальд морь унаж явах их таатай байна.

-Монголд хэр их газраар аялсан бэ?

-Олон газраар аялсан. Тэр дундаа гурван өдрийн турш нисдэг тэргээр олон газраар явсан юм. Монголын бүхий л нутаг дэвсгэрээр олон мянган км аялсан. Сүүлийн хоёр өдрийн хугацаанд илүү их зүйлийг харж, мэдэрсэн.

-Та Монголоос явахаасаа өмнө юу хийх төлөвлөгөөтэй байна?

-Үлдсэн хугацаандаа хийх зүйлээ тодорхой төлөвлөөгүй л байна. Ямартай ч байгаа хугацаандаа "Nas Summit" арга хэмжээг амжилттай дуусгаж, илүү их зугаацаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлэн гэдэгтээ итгэлтэй байгаа. Мөн контентуудыг маань үздэг хүмүүст морь унаж буйгаа харуулмаар байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монголыг шүүмжил
Монголыг шүүмжил
8 сар 19, 2023 19:48

Сөрөг т�##�ыг нь асуухгүй яасан ?

Холбоотой мэдээ

Back to top button