Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сүүлийн 6 жилд хотын гурван даргын дамжуулан ярьсан амлалт

Нийслэлд шийдэгдэхгүй атлаа үе үеийн дарга нарын ярьдаг хэд хэдэн сэдэв бий. Тэр дундаа сүүлийн зургаан жилийн хугацаанд дараах гурван том асуудлыг гурван ч Хотын дарга дамнаж ярилаа. Шийдэхдээ тулвал зургаан жилийн хугацаанд ч шийдэх бүрэн боломж байсан гэсэн үг юм. Гэвч өнөөдрийг хүртэлх ямарваа нэгэн үр дүн гарсангүй, гурав дахь дарга нь ч эл асуудлыг дахин хөндөв.

НЭГТ. Их дээд сургуулийг хотоос гаргах явц хот дотор тархаан байршуулахаар өөрчлөгдөв

Их дээд сургуулийг хотоос гаргах шийдвэр 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын шийдвэрээс эхлэлтэй. АШУҮИС-ийг Баянзүрх дүүргийн 12-р хороо буюу Амгалан руу шилжүүлэхээр болсон байдаг. Тухайн үед 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор нь 208 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 174 тэрбум төгрөгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар 2016 оноос барьж эхэлсэн хэмээн мэдээлж байлаа.

Цогцолбор ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх сургалтын чанар, орчин сайжрахаас гадна 12 гаруй мянган оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын төвийн А зэрэглэлийн бүсээс шилжиж замын хөдөлгөөний түгжрэл буурна хэмээж байв.

Мөн Монгол Улсад оношилж, эмчилж чаддаггүй 33 өвчний 15-ыг нь эх орондоо оношилж, эмчлэх боломж бүрдэн гадагшаа урсах валютын урсгал буурна гэж Засгийн газар үзэж байв.

Тухайн үеийн хотын даргаар Сундуйн Батболд ажиллаж байв. Гэвч түүний дараа жил ч тэрбээр их сургуулиудыг нүүлгэх асуудлыг мартаагүй юм.

2018-2019 онд нийслэл хотод хийх бүтээн байгуулалтынхаа талаарх хэлэлцүүлгийн үеэр 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа хүрээлэн рүү ХААИС-ийн инженерийн болон агрономийн сургуулийг шилжүүлэх боломжтой хэмээж байв.

Харин С.Батболдын дараа Хотын даргын албан тушаалд одоогийн Шадар сайд С.Амарсайхан суусан билээ.

Тэгвэл түүнийг эл албан тушаалд байх үед буюу 2019 онд одоогийн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын албан тушаалыг хашиж байсан юм. Ё.Баатарбилэг төрийн өмчийн их, дээд сургуулиудыг хотоос гаргах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж байсан билээ. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МУИС, ШУТИС, МУБИС болон ХААИС-ийн төлөөллүүд багтсан байдаг.

Гэсэн хэдий ч өдгөө Д.Сумъяабазар их дээд сургуулиудыг хотоос гаргах бус хот дотор тархаан байршуулах талаар ярьж эхлэв.

Тэрбээр ХҮИС, МУБИС-ийг Баянхошуу, СУИС-ийг Сэлбэ, ШУТИС-ийг Шархад болон АШУҮИС-ийг Амгалан руу нүүлгэн шилжүүлнэ хэмээн олон нийтэд мэдээлсэн юм. Нийт 41,389 оюутан суралцагчийг хотын төвөөс гаргах бөгөөд үүнд 506 тэрбум төгрөг шаардлагатай хэмээв. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл 25 хувиар буурна хэмээн тооцоолжээ.

ХОЁРТ. "100 айл" шинэ барилгаа ашигласангүй

С.Батболд хотын дарга байх үед "100 айл"-ыг нүүлгэх асуудал хөндөгдөж эхэлсэн байдаг.

Тэрбээр хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийслэл хүмүүстэй хэлэлцээр хийх замаар ерөнхий төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ хэмээж байв. Тэднийг хотын зах руу нүүлгэх ажлын хэсгийг байгуулсан гэдгээ ч мэдэгдэж байсан билээ.

Одоогийн Шадар сайд С.Амарсайхан 2019 онд НИТХ-ын дарга байхдаа “Зуун айл”-ыг нүүлгэх шийдвэр гаргаж байв.

Тухайн үед эл барилгын материалыг захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагчаар Ч.Гантулга ажиллаж байсан юм. Ингэхдээ барилгын материалын захыг 2018-2022 оны хооронд нүүлгэж дуусна хэмээж байлаа.

Харин 2022 онд Д.Сумъяабазарыг Хотын мээр байх үед 2018 онд байгуулсан НИТХ-ын тогтоолоор "100 айл" төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэх талаар судлах ажлын хэсэг Налайх руу нүүлгэхээр судалж байв. Ингэхдээ арматур худалдаалагчдыг эхний ээлжид нүүлгэн шилжүүлэх боломжтой хэмээн үзэж байв.

Товчоор бол "100 айл" барилгын материалын зах хотоос гарсны нэг жилийн ой болсон хэмээн тодорхойлж болно. Гэвч хотын дарга нарын үеийн уг шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй, үр дүнгээ өгсөнгүй. Шиэн "100 айл" ч хэдийн ашиглалтад орсон ч тус газрыг зорихыг хүссэн худалдаачид байхгүй байсаар.

ГУРАВТ. "Драгон" төвийг нүүлгэхэд хоёр хоног үлдлээ

Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар "Драгон" вокзалыг Авто худалдааны цогцолбор руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Эл үед ч Улаанбаатарын захирагчаар С.Батболд ажиллаж байв.

Энэ талаар тухайн үеийн хотын дарга С.Батболд "Хотын төвлөрлийг сааруулахын тулд 2014 онд нийслэлийн төсвөөс 20 гаруй тэрбум төгрөг гаргаж энэ цогцолборыг байгуулсан. 2016 онд энэ цогцолборын үйл ажиллагаа зогсонги байсан. Одоо авто худалдаа болсон. Энд зөвхөн авто худалдааны үйлчилгээ биш олон улсын логистикийн төв, зорчигч тээврийн төв, худалдааны төв болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Дэд бүтэц шийдэгдсэнээр энд төвлөрөл, суурьшил бий болох боломжтой" хэмээж байлаа.

Тэгвэл С.Амарсайхан түүний дараагаар уг албан тушаалыг авахдаа "Драгон" төвөөр зочилж, дахин төлөвлөх, шинэчлэх, ногоон байгууламж бий болгох, иргэд зорчигчдын ая тухтай байдлыг бүрдүүлэхтэй холбоотой тодорхой үүрэг чиглэлийг холбогдох газруудад өгч байв.

Харин эцэстээ Хотын дарга Д.Сумъяабазарын үед эл төвийг Сонгинохайрхан зорчигч тээврийн төв рүү нүүлгэхээр болов. "Шинэ Драгон" зорчигч тээврийн төвийг энэ сарын 24-нд нүүлгэнэ хэмээж буй. Тэгэхээр бидэнд "Шинэ Драгон" төвөөр үйлчлүүлэхэд хоёр хоног үлдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 22, 2023 09:02

Хотын захиргааг зөөх, нүүлгэх асуудлыг дундаа хийгээд яачих ваа.

Зочин
Зочин
8 сар 22, 2023 09:21

Амл�##�т нэртэй номлол уншсааар л байгаад өнгөрч хөөрхий

Стар
Стар
8 сар 22, 2023 09:28

Буруу ойшоож дарга болдоо

Зочин
Зочин
8 сар 22, 2023 09:42

Хэрэг �##�гаа 12 жил ярьлаа ам�##�лаа. Үр дүн түй май болсын байна лдаа

Зочин
Зочин
8 сар 22, 2023 09:49

Дарга нарт бас буруу чихээд яах вэ. Гүйцэтгэгч нар нь суга цаашаа улсууд байв�##� тэгээд яагаад ч нэмэр байхгүй шүү дээ. Дарга нарын ард нэг хийцгүйрсэн орон тооны бөглөөс нар зөндөө байгаа тэд нарыг намнах хэрэгтэй

Зочин
Зочин
8 сар 22, 2023 09:58

энэ хэдээс өмнөх нь буруутай шүү дээ. Төлөвлөлт хийгээгүй, Ирээдүйд хүний тоо толгой өснө гэдгийг бодоогүй байдаг байхгүй юу

Зочин
Зочин
8 сар 22, 2023 10:04

Соши�##� хөгжөөд энэ хэдийн хийсэн хийж байгаа юмнууд нь ил гараад муулуулаад байгаа юм. Гэвчиг эднээс өмнөхүүд нь яаж идэж ууж заваарсаныг мэдэхэд хэцүү байгаа байхгүй юу

иргэн
иргэн
8 сар 22, 2023 11:30

ЭДНИЙГ ХАРАХААР ОЙ ГУТАХ ЮМ.

Зочин
Зочин
8 сар 22, 2023 12:36

ЭХНИЙ ДАРГА НЬ ИЖИЛ ХҮЙСТЭН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ЖӨКЫН ХҮҮГ БАВСАН ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БАЙДАГ.ДАРААГИЙН НҮДЭНД ХҮЙТЭН ГӨЛГӨР ХАРХҮҮ АМКА БОЛОХООР ТӨРИЙН НЭР БАРЬСАН МЭРЭГЖЛИЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ЗАЙСАНГИЙН ОРЧНЫГ ДЭЭРЭМДЭЖ ХҮЙТЭН НҮДЭНД НЬ ШУНАЛЫН ГАЛ МАНАЛЗАЖ ӨЛӨВ ДОЛОВ ХИЙСЭЭР ЯВАА. БӨК БОЛ УЛААН МУДАК ХААЛТАА ХААДАГ НЭЭДЭГ БОЛОВСРОЛГҮЙ МИНИЙ ҮГЭНД ОРОХГҮЙ БАЙГАА ХУЖИРТЫХАА СУРГУУЛЬД ТАМИРЫН БАГШААР ЯВАА ГЭХЭД ХУЦАА БИ ХОТЫН ДАРГА БОЛНОО ГЭЖ ГҮРИЙГЭЭД БАЙГАА ГАР ДАА

Зочин
Зочин
8 сар 23, 2023 21:55

8 жил МАН төр барилаа юу хийж чаддаггүйг бид үзлээ харлаа. Уургийн морь шиг идэж зуслав. Амнаас цаашгүй намаараа хулгайч луйварчид юм бна. АН муу ч сайн ч юм хийж бсан юм бна. АН даа сан�##�аа өгцгөөе

Холбоотой мэдээ

Back to top button