НИЙГЭМСПОРТ

Зүүн Азийн залуучуудын наадам: Манай улс медалийн тоогоор V байрт эрэмбэлэгдэв

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулах билээ. Өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

Тэгвэл нийт долоон улс оролцож буй эл наадамд наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар манай улс медалийн тоогоороо тавдугаар байрт 27 медаль авснаараа эрэмбэлэгдэв.

Манай улсын баг тамирчид,

  • алт - 3
  • мөнгө - 10
  • хүрэл - 14 медаль хүртсэн байна.

Монголын баг тамирчид дараах спортын төрлүүдэд байр эзэлжээ.

Алтан медаль

Жүдо бөх эмэгтэй 44 кг - Тогтбаатарын Отгонжаргал
3х3 сагсан бөмбөг – Монголын эрэгтэй шигшээ баг
Эрэгтэй бокс 54 кг – О.Энхсайхан

Мөнгөн медаль

Жүдо бөх эрэгтэй 55 кг -С.Мөнх-Оргил
Эмэгтэй бокс 50 кг – Б.Саруул
Эмэгтэй бокс 60 кг – Д.Гэрэлсайхан
Эрэгтэй бокс 51 кг - Х.Дөлгөөнсайхан
Эрэгтэй бокс 63,5 кг – Ү.Баасандаш
E-SPORT - KING OF FIGHTERS - Б.Мандахнаран
Эрэгтэй чөлөөт бөх 48 кг – У.Буянхишиг
Эрэгтэй чөлөөт бөх 65 кг – А.Анх-Эрдэнэ

Хүрэл медаль

Жүдо бөх эмэгтэй 63 кг - Х.Маралмаа
Жүдо бөх эрэгтэй 60 кг - Б.Мөнгөнхуяг
Жүдо бөх эмэгтэй 52 кг - Т.Ариунзаяа
3х3 сагсан бөмбөг – Монголын эмэгтэй шигшээ баг
Эрэгтэй бокс 48 кг – О.Түвшинзаяа
Эрэгтэй бокс 57 кг – Э.Мөнх-Эрдэнэ
Эрэгтэй бокс 60 кг – У.Алтангэрэл
Эрэгтэй бокс 67 кг - Б.Очирдарь
E-SPORT - VR TENNIS төрлийн Д.Мандах
Эмэгтэй бокс 54 кг – Э.Номундарь
Таеквондо эмэгтэй +63 кг - П.Удвал
Таеквондо 73 кг – Ш.Ингүүн
Таеквондо +73 кг – Э.Цогжавхлант
Таеквондо 63 кг – Г.Энхчимэг
Чөлөөт бөх эмэгтэй 43 кг – Э.Даваадулам
Чөлөөт бөх эмэгтэй 49 кг – Б.Чулуун-Эрдэнэ

Тэгвэл бусад улс орнуудын хувьд,

  • Хятад - 66
  • БНСУ - 47
  • Тайвань - 34
  • Япон - 31
  • Монгол - 27
  • Хонконг - 11
  • Макао - нэг медаль тус тус хүртжээ.

Сонирхуулахад Макао улсын хувьд нэг алтан медаль хүртсэн юм.

Эл наадмаар нийт долоон үндэсний олимпын хорооны 850 гаруй тамирчин‚ 450 эмч‚ 150 гаруй шүүгч‚ техникийн ажилтан‚ 2500 гаруй сайн дурын ажилчид оролцогчдыг хамарсан өргөн бүрэлдэхүүнтэй наадам болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд
8 сар 22, 2023 09:28

4 орон оролцоход 5-д оржээ.

Холбоотой мэдээ

Back to top button