Нийгэм мэдээ

12.6 тэрбумаар "Тамын тавь" зам барьсан БНХАУ-ын компанийг С.Бямбацогт сайд цагдаад өглөө

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамыг барьсан компанийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт цагдаад өгчээ.

2013-2014 онд улсын төсвөөр баригдсан энэ зам өдгөө "Тавын тавь" гэж нэрлэгдэх хүртлээ эвдэрч, зорчигчдын техник хэрэгсэл, амь насанд хохиролу учруулах эрсдэл үүсгэсэн талаар С.Бямбацогт сайд дурдсан байна.

Сонирхолтой нь, тус автозамыг Улсын комисс хүлээж аваагүй. Тэгсэн ч тендерт шалгарсан компани нь санхүүжилтээ бүтэн авчээ.

Тендерийн дугаараар нь хайж үзвэл, 2013 оны хоёрдугаар сард зарлагдсан эл тендерт "Чайна гео инженеринг корпораци" компани шалгарчээ. Тендерийн дүн 12.6 тэрбум төгрөг юм байна. Тэгвэл энэ нь 2008 онд байгуулагдсан, БНХАУ-ын иргэний эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалттай компани аж.

С.Бямбацогт сайд ЦЕГ-ын дарга Ж.Болдод хүсэлт гаргахдаа, эл асуудалд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй буйгаа дурджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 25, 2023 19:27

Нөгөө намын андууд нь гарч ирээд л нам гэж. Энэ ч дүр үзүүлсэн жүжиг үү

Зочин
Зочин
8 сар 25, 2023 22:58

бямбацогтын компани тавьсан зам Ховдод бий дээ. Овон товонтой гачин юм. Энэ зам шиг ача�##��##�д орсон бол ониг шаах л зам даа

Зочин
Зочин
8 сар 26, 2023 12:46

2018 онд байгуулагдсан кампани 2013 оны тендерииг аваад улсын комисс хүлээж аваагүй байхад мөнгөө авчихсан байдаг Энэ бол манай дарга нар хятадуудаас хахт�##� хахууль аваад хиисэн ажил гэдэг нь тодорхой Гэтэл иим юмыг манай шүүх хэрэгсэхгүй л болгочихдог Тэгээд л одоо шүүхиин ерөнхии зөвлөлиинхөн Оюунэрдэнииг шүүхииг муу ажиллаж байна гэснии төлөө огцруулах тогтоол гаргана гэж байна гэсэн биздээ Шүүхиинхэн тэгээд сайн ажиллаж байгаа юм байхдаа Зам нь иим байхад ч манай шүүхиинхэн сайхан зам байнааа гээд л хэргииг хэрэгсэхгүй болгочихно доо харж байнаарай

Зочин
Зочин
8 сар 26, 2023 13:01

Алдаа мадаг, үг найруулгаа хянаасай

Эрдэнэ
Эрдэнэ
8 сар 27, 2023 14:00

Амжилт

Эрдэнэбаатар
Эрдэнэбаатар
8 сар 27, 2023 20:42

Манай шүүх цагдаа хужаа нарыг яачиж чадахгүйшд эмээлтын хортой мах зарж байгаа хужааг яачиж ямарч арга хэмжээ авч чадаагүй цагдаа шүүх хужаа нараар 50 км зам бариулж чадхуу?

Холбоотой мэдээ

Back to top button