АН-ын "шоовдор хүүхдүүд"

Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны ээлжит хурлаараа дотоод бүтэцдээ шинэчлэл хийж, нийт 15 дэд дарга болон нэг тэргүүн дэд даргыг сонгосон билээ. Ингэхдээ генсекийн албан тушаалд ямар хүнийг сонгох тал дээр нэгдэж чадаагүй тул энэ удаагийн ҮБХ-ны хурлаараа хэлэлцээгүй орхисон юм.
Хуралдаанаар Тэргүүн дэд даргын албан тушаалд С.Баярцогт суусан бол 15 дэд даргад нам доторх фракцуудын төлөөллүүдээс гаргасан билээ. Харин энэ үеэр тус намыг сонгон орж ирсэн "шоовдор хүүхэд"-ийн дүртэй хэдэн гишүүдэд ямарваа нэгэн албан тушаал оногдсонгүй.
Тодруулбал, С.Ганбаатар, О.Баасанхүү болон Л.Гүндалай нар юм. Тэдний хувьд тус намд одоогоор тодорхой хэмжээний байр суурийг эзэлдэг хэдий ч намын гишүүд бүрэн гүйцэд хүлээн зөвшөөрдөггүй асуудал ч бий.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ардчилсан намд элсээд хэдийн хоёр жилийн нүүрийг үзжээ. 2021 оны дөрөвдүгээр сард эл намд харьяалагдсан түүний хувьд хэдийн "Женко"-гийн фракцын гишүүн гэх нэршил дагалддаг. Энэ нь ч үнэний ортой. Учир нь тэрбээр одоо экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт орон нутагт яваа бөгөөд ирэх жилийн сонгуулийн ажилдаа хэдийн бэлдэж эхэлсэн. Магадгүй Х.Баттулгын өөр нэгэн тохирооны квот түүнийх байхыг ч үгүйсгэхгүй юм. Ямартай ч ҮБХ-ны хуралдааны үеэр ямарваа нэгэн албан тушаал авах нь бүү хэл царайгаа ч харуулаагүй билээ.
Н.Энхбаярын дотнын хүн байсан О.Баасанхүүгийн хувьд нэгэн цагт мөр зэрэгцэн алхаж явсан хувьсгалт намынхандаа одоо ч гэсэн гомдолтой явдаг. Гэсэн хэдий ч АН дахь түүний албан тушаал нь нөлөө ихтэй. Анхандаа АН-ын дарга асан С.Эрдэнийг дэмжигч байсан хэдий ч хожим Л.Гантөмөрийн хүрээлэлд орсон. Харин одоо бол С.Баярцогтыг идэвхтэй дэмжигчдийн нэг билээ. Тэгвэл түүний хувьд дэд дарга нарын суудлыг хүсэхгүй байгаа гэдгээ илэрхийлснээс гадна ямарваа нэгэн албан тушаалыг горилохгүй хэмээсэн. Харин АН-ын хувьд түүнийг одоогийн албан тушаал болох Хууль эрх зүй хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаалд нь хэвээр үлдээх хүсэлтэй байгаа ажээ.
Л.Гүндалай 2000 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвшиж, ялалт байгуулсны дараагаар Ардчилсан намд элссэн байдаг. Улмаар 2005 онд Ард түмний нам гэх шинэ намтай болж, АН-аас өрх тусгаарласан тэрбээр гурван жилийн дараа АН-даа эргэн нэгдсэн нэгэн. Гэвч 2012 оны УИХ-аас хойш түүний улс төрийн карьер унасан гэхэд болно. 2015 онд хоёр дахь удаагаа намаасаа гарсан тэрбээр Ард түмнээ хайрлая нам байгуулж, 2016 оны сонгуульд дахин ялагдсанаас хойш нэг хэсэгтээ л улс төрөөс холдсон. Цахим орчинд идэвхтэй хэрэглэгч болж, сайн аавын дүрийг хэдийн бүрдүүлсэн тэрбээр намдаа эргэн нэгдэж, ҮБХ-ны гишүүнээр элссэн билээ. Фейсбүүкт идэвхтэй лайв хийж, улс төрийн үзэл бодлоо илэрхийлдэг түүнд энэ удаад ч нам дотор нь ямарваа нэгэн даргын суудал олдсонгүй.
Ямартай ч тэдний хувьд ирэх жилийн сонгуулиар нэр дэвших амбиц бий. Тэдний дундаас С.Ганбаатар Төрийн ордонд дахин суухын тулд бусдаасаа хэдийн өрсжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тангадын Дамбийжаа гэж Баттулгыг нэрлэе ! Тангад жаагийн гулжгар гэж Ганбаатарыг нэрлэе! Тэхүү ?
Илжиг
Ёстой зуун ямаанд жаран ухна гнгч болж байна даа
Айлын орцонд дулаацаж байгаа
Хулгайч худ�##�ч тэргүүн дэдтэй их хол явахгүйээ
АН-ЫН ГИШҮҮД БИШ БИЗ ДЭЭ.
hujaa bulgemiig AN gechihjee z##luul.
урваач шарваач нар л байнэа
энэ 3 нөхөр өөрсдөө нам байгуулаад гарчихв�##� нэлээд олон хүн хамтрах байхдаа Дарга нь Ганбаатар байхад болно нөгөө 2 нь дарга биш байв�##� зүгээр шүү