Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд эрвээхэй шиг жижиг биетэй сарьсан багваахай илрүүлжээ

Эрдэмтэд Номхон далайд оршдог Фижи бүлэг арлын Вануа Балаву нэртэй аралд экспедиц явуулж эрвээхэй шиг жижиг биетэй сарьсан багваахай илрүүлсэн байна. Тус экспедицийг “Conservation International” ашгийн бус байгууллага дөрөвдүгээр сард явуулжээ. Эрдэмтэд Балаву арлаас Номхон далайд оршдог хамгийн том сарьсан багваахайн агуйг илрүүлсэн аж.

Судалгааны ажилд оролцсон эрдэмтэд тус агуйд 2-оос 3 мянга гаруй тоо толгой бүхий сарьсан багваахайн популяц амьдардаг гэж тооцоолжээ. Экспедицээс судлаачдыг гайхшируулсан зүйл бол бараг устаж үгүй болсон гэж үздэг байсан Эмбаллонурид омгийн бичил биетэй сарьсан багваахай тус агуйгаас олдсон явдал юм.

Эмбаллонурид омгийн сарьсан багваахай өмнө нь Номхон далайн бүсэд амьдардаг хамгийн түгээмэл хөхтөн байсан. Харин одоо хамгийн ховордсон төрөл зүйлийн нэг нь болжээ. Одоо тус төрлийн сарьсан багваахайнууд Микронез болон Фижийн цөөн хэдэн арлуудад л амьдардаг гэж үздэг.

“Conservation International” байгууллага Балаву арлын уугуул иргэдтэй хамтран агуйг хамгаалах ажлыг эхлүүлсэн байна. Экспедицэд оролцсон Австралийн музейн судалгааны хүрээлэнгийн ахлан судлаач Крис Хельген “Уугуул иргэд тэдгээр газар нутаг, агуй мөн сарьсан багваахайнуудыг харж хандаж байсан нь сайн хэрэг” гэж хэлжээ.

Эх сурвалж: Scientific American

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button