Нэг дороос: Т.Аюурсайханы дүүгийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг ирэх сарын 12 хүртэл хойшлууллаа

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг Баянзүрх, Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна.
Нэмэлт: 15.45 цаг
-Шүүх хурлыг 14 хоногоор хойшлууллаа-
Т.Аюурсайхан болон Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал есдүгээр сарын 12-ныг хүртэл хойшлууллаа.
Хэрэгт холбогдссон гэх 11 хүний нэг нь яллагдагч Т.Аюурсайханы дүү Т.Түвшинбаатар юм. Тэгвэл түүний өмгөөлөгч н.Саруултөгөлдөр нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй, хурал давхацсан гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлтээ өгсөн байна.
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, эл шийдвэрийг гаргажээ. Энэ хугацаанд шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үлдээж шийдвэрсэн юм.
Нэмэлт: 15.09 цаг
-Б.Ганхуягийн цагдан хорих арга хэмжээг өөрчлөх санал гаргалаа-
Энэ үеэр Б.Ганхуягийн өмгөөлөгч түүний цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан байна. Мөн хурлыг хойшлуулахгүйгээр үргэлжлүүлэх саналыг гаргажээ.
Түүнийг энэ сарын буюу 8-ны өдөр цагдан хорих хугацааг нь 30 хоногоор сунгасан билээ. Б.Ганхуягийг удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан байна.
Гэсэн хэдий ч Улсын яллагдагчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттайгаар үргэлжлүүлэхээр болжээ.
Эхлэл: 14.30 цаг
-Т.Аюурсайхан: Шүүх хурлыг нээлттэй явуулах саналаа тавина-

Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлтийг нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн билээ. Өнөөдөр тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 14.00 цагаас эхлэх товтой. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хэргээр эхлүүлнэ.
Тэгвэл шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Т.Аюурсайхан хүрэлцэн ирлээ. Тэрбээр хэвлэлд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Хамгийн түрүүнд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Би нүүрсний хэрэгтэй ямар ч холбоогүй. Өмнө нь ч удаа дараа мэдэгдэл хийж байсан. Өнгөрсөн бүх хугацаанд эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийн талд зоригтой зогссон. Ингэхдээ олон дайсан хураасан байна. Намайг нүүрсний хулгайч мэтээр олон нийтийн сүлжээгээр хангалттай харлууллаа. Зохион байгуулалттайгаар энэ асуудлыг өндөр авхууллаа.
Надад нүүрстэй холбоотой юу ч байхгүй. Бүх нөхцөл байдлыг ил тодоор харах байх гэж итгэж байна.
Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна. Энэ асуудлыг би одоо ороод нээлттэй тавина. Би нүүрсний хэргийг бусдын адилаар үнэн мөнөөрөө илрээсэй гэж хүсэж байгаа. Хуулийн байгууллагуудад итгэж байгаа. Нэг талаар замхраад байсан нүүрсний сонсголыг Х.Нямбаатар сайд өөрөө ахалж ойрын хугацаанд зохион байгуулах юм байна. Үүн дээр ч талархалтай хандаж байна.
Ер нь УИХ-ын гишүүд ямар нэг эргэлзээтэй асуудал байгаа бол хуулийн байгууллагаар ороод шалгуулчихдаг байх хэрэгтэй.
Намайг олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд байгаа. Энэ байж болшгүй. Намайг хилсээр гүтгэж байгаа. ХОМ-ээ бол шалгуулна гэдгээ урьд нь ч мэдэгдэж байсан. Шалгуулсан. Эсэргүүцээд байх зүйл огт байхгүй.
Гадаад томиолтоо хүртэл цуцалж байгаад мэдүүлгээ өгөөд явсан. Маш их гүтгэлгийн мэдээллүүд явж байна" гэв.
ЭХЛЭЛ: 09.00 цаг
-Т.Аюурсайхан, Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүний урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болно-
Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлтийг нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн билээ.
142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 4-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагт товлосон байна.
Тэгвэл өнөөдрийн шүүх хуралдааныг УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханаар эхлүүлэх билээ. Түүнийг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж шалгасан. Улмаар хэд хэдэн зүйл ангиудаар шүүхээр болсон юм.
Тодруулбал,
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл анги буюу Эрүүгийн хуулийн 22.10.2-т Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх үндэслэлд нь Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл буюу Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэсэн зүйл ангийн 3-т зааснаар 5-12 жилээр хорих ялаар шийтгүүлнэ.
Мөн эл 11 хүний дотор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг багтаж буй.
Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 8-ны өдөр хэлэлцээд, нэг сараар сунгах шийдвэр гаргаж байсан юм.
Б.Ганхуягийг удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маныхан ганц хүнээр туг тахиад өөрсдөө ард ялгүй үлддэг биздэ
МАН ч дээрээсээ доор хүртлээ бүгд хулгайчууд . Хулгай луйвар л хийх гэж нам дагадаг бус уу
Шударгын туйл хулгайч болчих гэж...
Аюурсайхан, Гантулга 2 л улсын хилээр баялаг гаргана гэж үү, хэзээ ч үнэмшихгүй. Нэг сэдэв дээр өс санасан з�##�уусаа буруутгаж яланд унагаад ард нь завшиж үлддэг хөгшин даам гарсан улс төрчид амь бөхтэй, чад�##�тай юм аа. Шүүх хурлыг нээлттэй хийхийг шаардаж байна.