Төгрөгийн ханш рублийн эсрэг 26, юанийн эсрэг 3 хувиар чангарлаа

Монголбанкны зарласан ханшаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш өмнөх өдөртэй харьцуулахад 1.08 төгрөгөөр суларчээ. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 3472.78 төгрөгтэй тэнцэж байна.
Харин ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханштай харьцуулахад 0.8 хувиар чангарсан үзүүлэлттэй байгаа юм. Тэгвэл сар бүрийн төгсгөлд төгрөгийн ам.доллартой харьцах ханш хэдэн төгрөгтэй тэнцэж буй талаар доор хүргэе.
Тэгвэл манай хөрш улсууд болох Оросын рубль болон Хятадын юанийн ханшид хэр өөрчлөлт гарсныг доор хүргэе.
-Рубльтай харьцах төгрөгийн ханш энэ оны эхний өдөртэй харьцуулахад 26 хувиар чангарав-
Оросын рублийн ханш өмнөх өдөртэй харьцуулахад 0.15 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар рублийн ханш 36.05 төгрөгтэй тэнцэж буй.
Энэ нь энэ оны эхний өдөртэй харьцуулахад рублийн ханш 26 хувиар буюу 12.8 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа юм. Тэгвэл он гарснаас хойш сар бүрийн төгсгөлд рублийн ханш хэдэн төгрөгтэй тэнцэж буйг доор график болгон харуулъя.
-Юанийн ханш төгрөгийн эсрэг эхний найман сарын байдлаар 3.98 хувиар суларлаа-
Хятадын юанийн хөнш өнөөдрийн байдлаар 476.40 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад 0.03 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Сүүлийн долоон хоногийн хугацаанд юанийн ханш буурсан үзүүлэлттэй байсан ч ийнхүү багахан өссөн үзүүлэлт ажиглагдав.
Энэ оны эхний өдөр юанийн төгрөгтэй харьцах ханш 495.40 төгрөгтэй тэнцэж байсан юм. Тэгвэл он гарснаас хойших эхний найман сарын байдлаар төгрөгийн ханш юанийн эсрэг 3.98 хувиар чангарсан байна.
Тэгвэл юанийн ханш сар бүрийн төгсгөлд хэдэн төгрөгтэй тэнцэж байсныг доор график байдлаар харуулъя.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
төгрөг рублийн эсрэг чангараагүй ээ..эсрэгээрээ рубль дэлхий даяар суларсан
Гайх�##�тай нийтлэл байна.Монгол мөнгө $ ын эсрэг хэдэн төгрөгөөр суларсныг ярьдаггүй атлаа рубль , юаньтай харьцуулж ярихаар гайхаад байна .2016 оноос өмнө 250 доллартай тэнцэж байсан тэтгэвэр ц�##�ин мөнгө өнөөдөр 160 $ болж монгол мөнгө үнэгүйдэв. Тэмцдэггүй ард түмэн , шинэчлэл өөрчлөлтийг зөвшөөрдөггүй хүмүүс үргэлж хоцрогддог юм байна шүү.
Орос рубль хог болсон орос хүн хүүр болсон