Нийгэм мэдээ

Оюутнууд эрүүл мэндийн даатгалд жилд 66 мянган төгрөг төлнө

Оюутан та ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх ба шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр шаардлагатай үедээ Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээг гэрээ бүхий 2350 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-иар буюу сарын 5500₮, жилийн 66000₮ төлөх бөгөөд гар утасны #И_Баримт аппликейшнээр ЭМД-аа төлвөл 10-15 минутад баталгаажна. Харин төлөх ёстой дутуу сараа болон шимтгэлээ баталгаажсан эсэхийг http://emd.gov.mn/rd/search холбоосоор хялбархан шалгах боломжтой.

Эх сурвалж: ЭМДЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button