Цэнхэр сар Идалиа хар шуурганы хүчийг нэмэгдүүлсэн гэв

Өнгөрсөн шөнө тэнгэрт “Цэнхэр сар” гарсан билээ. Тус “Цэнхэр сар” нь энэ жилийн хамгийн том, хамгийн гэрэлтэй тэргэл сар байсан юм. Хамгийн том тэргэл сартай зэрэгцэн Идалиа далайн хар шуурга Флорида мужид ирж, 9.36 тэрбум ам.долларын хохирол учруулсан билээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар Идалиа хар шуурганы хүчийг “Цэнхэр сар” нэмэгдүүлсэн аж. Сар дэлхий дээрх далайн түрлэгийг нөхцөлдүүлдэг. Ийм учир сар дэлхийд ойртох тусам таталцлын хүчний нөлөө нь нэмэгдэж, далайн түрлэгийн өндрийг нэмдэг. Сар хэдий хэмжээний том харагдана төдний зайнд дэлхий рүү ойртож ирсэн гэсэн үг. Ийм учраас өчигдөр Флорида мужийн эрэгт үүссэн далайн түрлэгийн хүч энэ жилийн хамгийн дээд цэгтээ хүрсэн байна.
АНУ-ын Далай, агаар мандлын үндэсний захиргаа (NOAA) “Цэнхэр сар”-ны улмаас Идалиагийн үүсгэж буй давлагааны хэмжээ ердийнхөөс 30 см илүү өндөр байсныг мэдээлжээ.
Эх сурвалж: Unilad
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.