Post Malone-н гайхалтай өөрчлөлт

Post Malone гэх нэрээрээ алдартай дуучин Остин Пост Инстаграм хуудас дээрээ шинээр оруулсан зураг дагагчдыг нь гайхшируулсан байна. “Sunflower”, “Better now” гэх мэт дуугаараа алдартай тэрбээр өнгөрсөн мягмар гарагт (2023.08.29) толины урд авсан зургаа оруулсан аж.
Пост зургаа “Висерой Чангус ВонБаттлпассыг танилцуулж байна. Та нарт хайртай шүү” гэсэн хачирхалтай тайлбартай нийтэлжээ. Зурган дээр Пост илт жин хаясан нь мэдэгдэж байсан юм. Түүний шинэ зургийг харсан фэнүүд нь жиймд явж эхэлсэн үү, нүүрс ус хэрэглэхээ болив уу эсвэл тураах эм уусан уу гэх мэт олон таамаглал дэвшүүлсэн байна.

Грэммигийн шагналт дуучин тэрбээр эдгээр таамаглалуудад хариу өгөхдөө өнгөрсөн жилийн тавдугаар сард охин нь төрснөөс хойш эрүүл мэнддээ анхаардаг болсон гэж хариулжээ. 28 настай Пост тоглолтынхоо үеэр “”Аав хүний амьдрал эхэлж, бяцхан сахиусан тэнгэрийнхээ дэргэд удаан байхын тулд хийжүүлсэн ундаа хэрэглэхээ зогсоож, эрүүл хооллож эхэлсэн. Ирээдүйд тамхи, пиво хэрэглэхээ болино” гэж хэлсэн аж.
Мөн тэрбээр наймдугаар сард Жөү Роганы подкастад орохдоо 108 кг жинтэй байснаас 83 кг болж 25 кг хассан гэдгээ ярьжээ. Түүний өөрчлөгдсөн зургийг хараад нэг фэн “Би насанд хүрсэн эрэгтэй хүн юм байж яагаад үүнд дурлаад байна аа” гэж хошигносон байна. Өөр нэг фэн “Бурхан минь гэж, би чамайг таньсангүй ямар гайхалтай өөрчлөлт вэ” гэж бичжээ.
Эх сурвалж: Unilad
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.