Top StoriesСПОРТ

М.Бадарчийн В сорьц эерэг гарвал Ц.Бямба-Отгонд Улсын арслан цолыг шилжүүлэх нөхцөл бүрдэнэ

Улсын арслан М.Бадарч В сорьцоо өгөх 14 хоногийн хугацаа өнөөдөр /2023.09.04/ дуусч буй.

-М.Бадарч В сорьцоо өгөх хүсэлтээ гаргасан уу-

Монголын допингийн эсрэг үндэсний дүрэмд,

8.3.2 Тамирчин эсвэл допингийн эсрэг дүрмийг зөрчсөн бусад этгээд энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор, эсвэл мэдэгдэлд өөрөөр заасан хугацаанд маргаан үүсгээгүй бол хэрэг хянан хэлэлцүүлэхээс татгалзсан, зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, үндэсний допингийн эсрэг байгууллагаас оноох аливаа шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ хэмээн заасан.

Өөрөөр хэлбэл, А сорьцоо гардсанаас хойш 14 хоногийн дотор В сорьцоо өгөөгүй тул допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрлөө гэж үзэн, нэрийг нь шууд зарлахаар дүрэмчилсэн байдаг. Түүнийг В сорьцын хүсэлтээ 14 хоногийн төгсгөл рүү гэнэт өгсөн гэх мэдээлэл байна.

М.Бадарчийн хувьд А сорьцоо тус яамнаас ирж гардах үеэрээ "Зүрхний эмчилгээ хийлгэсэн" гэх тайлбар хийсэн байдаг.

Эх сурвалжуудын түвшинд түүнийг Улсын Харцага цолны болзол хангахдаа Ц.Мөнхбаярын хэрэглэсэн нь тогтоогдсон, зүрхний эм хэрэглэлсэн гэгдэж буй. Энэ нь бүх цаг үед хориотой сэргээшийн төрөлд ордог бүтээгдэхүүний нэг аж.

-Архангайн УИХ-ын гишүүд М.Бадарчийн асуудалд оролцохгүй гэжээ-

М.Бадарч нь Архангайн "Нутгийн буян" группийн дэвжээний бөх. Түүнийг Улсын арслан цол хүртэхэд тус групп, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат тэргүүтэй аймгийн "томчууд" нь тухайлан баяр хүргэж байв.

Архангай аймгаас УИХ-ын гишүүнээр түдгэлзээд буй Ж.Мөнхбат, намрын чуулганаар ХБ-ны зээлийн асуудлаар яллагдсантай нь холбогдуулан, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэх Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар парламентад суудаг.

Ё.Баатарбилэгийн хувьд Ж.Хатанбаатар эмчийн гэр бүлээрээ удирддаг "Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага"-д өөрийнхөө хүмүүсийг байршуулсан, тэнд нөлөө бүхий эрхэм юм.

Гэвч УИХ-ын гишүүдийн зүгээс М.Бадарчийн допингийн асуудалд төдийлөн оролцохгүй байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн оролцох боломжгүй, хуулийнхаа хүрээнд шийдэгдэг гэсэн байр суурь илэрхийлсэн гэгдэж байна.

-М.Бадарчийн Арслан цол Ц.Бямба-Отгон руу "шилжинэ"-

Харин М.Бадарчийн хувьд өнгөрөгч 14 хоногийн хугацаанд "Надад тодорхой мэдээлэл алга байна. Хөдөө байгаа, юун В сорьц яриад байгааг ойлгохгүй байна" зэрэг тодорхойгүй хариулт өгч байв.Тэрбээр хотод байхгүй, орон нутагт амарч байгаа гэдгээ тодотгоод байв. Тэгвэл өнөө өглөөний байдлаар В сорьцоо өгөх хүсэлтээ гаргажээ.

ХЗДХЯ-наас өгч буй мэдээллээр бол, тэр 14 хоногийн хугацаандаа В сорьцоо өгөөгүй тул нэрийг нь зарлахаар зэхэж байв.

Хэрвээ М.Бадарчийн В сорьц эерэг гарвал Улсын арслан цол Ц.Бямба-Отгон руу шилжих нөхцөл байдал шинээр үүсэх юм. Мэргэжлийн хүрээнд яригддагаар А сорьцоор допинг илэрсэн бол В сорьц дээр үгүйсгэгдэх магадлал бараг л байдаггүй гэгддэг.

Мөн "Монголын Үндэсний бөхийн холбоо"-ноос хуулийн хугацаа болоогүй байхад допингийн асуудлыг нийтэд задруулсан мөртөө өөрсдөө тодорхой тайлбар хийхээс зугтсан гэх үндэслэлээр "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ-ыг шүүхэд өгч буйгаа мэдэгдээд байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 4, 2023 08:21

Ш�##� б�##�ай юм, тэр допинг гээч юмыг нь �##�бан ёсоор хэрэглэхийг нь зөвшөөрчмөөр юм.

Зочин
Зочин
9 сар 5, 2023 09:29
Reply to  Зочин

Допинг хэрэглэж ардын наадамыг сонирхолгүй хуурдгаа болих хэрэгтэй дээ.5 даваанаас дээш түрүүлсэн бөхөд унасан бөхчүүд хэн нь ч түрүүлэх боломжтой шүү дээ. Наадмыг тэр чигээр нь утгагүй болгож байгаа юм

Зочин
Зочин
9 сар 5, 2023 03:40
Reply to  Зочин

Зөвхөн усан тэнэгүүд л ингэж солиордог юм даа !

Зочин
Зочин
9 сар 4, 2023 08:25

бандааш Бадарч онигоо боллоо доо

mire
mire
9 сар 4, 2023 08:53

oilgohgui bnaa naad garchgiig chin. yg yasan geed hoyr oor utgiin ym bichsin bee shitt

Зочин
Зочин
9 сар 4, 2023 09:03

Увсынхан Оюунболдыг хорлосон, одоо Бадарчийг

Зочин
Зочин
9 сар 5, 2023 09:31
Reply to  Зочин

Улсынхаа ДОПИНГИЙН шинжилгээ авдаггүй юм.Допинг бол хор.наадмаа утгагүй болгож ард түмнээрээ Оюунболд тоглосон доо

Зочин
Зочин
9 сар 4, 2023 09:25

Биеэс нь гадагшилдаггүй ямар гээчийн эм байдаг юм. Тухайн эмийн хүний биед үзүүлэх нөлөөг эм зүйн т�##�аас нь ШУ-ны үндэстэй тайлбарлаач. Ихэнх эм голдуу 76 цагийн дараа гэхэд шээс болон хөлсөөр гадагшилдаг тул шинжилгээгээр илэрдэггүй л гэдэг. Үндэсний бөхийг харлуулах гэсэн нөхдүүд худ�##� цуурх�##� тараагаад байна уу ? Өдий олон жил болж байж гадаадад шинжилгээ хийлгээд байх даа яадаг юм.

Зочин
Зочин
9 сар 4, 2023 09:46

Jinhene doping ene ter geed hudlaa shaachihlaa daa gej.Humuusiig shantaachilj mungu salgadag umuu haashain.Ymar olon ulsiin temtseen uraldaan baigaa bish,shinjelgeegee bolivol taarna mungunii garz!

Зочин
Зочин
9 сар 4, 2023 10:37

Энэ бөхчүүд чинь байнга л эм ууж явдаг ямарч бие тааруу хүмүүс байдаг юм дээ хөөрхий

Стар
Стар
9 сар 4, 2023 11:09

Монголд хэдэн бөхчүүдээс өөр тулгамдсан асууд�##� зөндөө л байхын

Зочин
Зочин
9 сар 4, 2023 11:13

Энэ нөхөрт унасан бүх бөхчүүд хайран байна даа.Тэр эмийг хэрэглэсэн хүн үнэхээр хүчтэй ,ядардаггүй болохоор түрүүлээд байж дээ

Зочин
Зочин
9 сар 4, 2023 11:16

Агуу суут бөх Н.Батсуурь маань надаас илэрсэн миний буруу гээд уучл�##�т гуйсан шүү. Олимпын тамирчидаас шинжилгээ авдаг газар жижигхэн монголын өчүүхэн муу бөх миний шинжилгээн дээр ажиллаад яах вэ дээ гэсэн шүү .

Зочин
Зочин
9 сар 4, 2023 11:30

Энэ шинжилгээ авдаг газрыг татан буулгах хэрэгтэй, хувийн ашиг сонирхлын хэлбэртэй, ёстой дэмий газар шиг байна.

Зочин
Зочин
9 сар 4, 2023 11:56

Ter nutgiin buyan grup n badarchid house ugchixuud nuguuxiig n tag irxichixson bsnaa badarch n evguideed urenguut say l neg baur amlax shiv dee

Зочин
Зочин
9 сар 4, 2023 22:23

hereglesen ild bsan shvv ireh bas neg nuhur doping hereglej tvrvvleed bsir mashin avah bolnoo . Tvvnii daraa jil bi doping hereglej tvrvvleed bair mashintai bolj avnaa kkkk

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
9 сар 5, 2023 20:01

Ерөнхийлөгчийн зарлиг ичиг - ичиг ... УИХ ичиг - ичг , наадамчдад цөл олгох ХУУЛЬ гаргаж байдаг - тэр нь жил бүр хүчингүй болж байдаг ... тэр бөх хэний хэн бэ , тэр ерөнхийлөгч �##�ь улсын ерөнхийлөгч вэ ...

Зочин
Зочин
9 сар 6, 2023 11:20

Бадарч дохинг хэрэглэсэн тогтоогдвол Хангай Бямба-Отгон 2 ийг барилдуулж байж энэ жилийн наадмын үзүүр түрүүг шийдмээр юм даян аварга тай болох байсан ч юм уу хангай л 30 минут барилдаа биз дээ Бадарчтай

Уншигч
Уншигч
9 сар 7, 2023 09:02

Үнэхээр заваан жонхуу боллоо доо. Бадарчид унасан бөхчүүдэд цолыг нь нөхөж ойлгох гэж баахан удна. Энэ дундаас хөөрхий Бямба-Отгон л эвгүй байд�##�д орох нь дээ. Нөхөж авч байгаа арслан цол нь өөрт нь сэвтэй санагдах байх даа. Цолоо өгөх Бадарч нь гэмтчихсэн

Холбоотой мэдээ

Back to top button