Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британи Вагнер группийг террорист бүлэг гэж зарлан, хориг тавина

Вагнер хувийн цэргийн компанийг террорист бүлэг гэж зарлана гэдгээ Их Британийн засгийн газар мэдэгджээ. Террорист бүлэг гэж зарласнаар тус бүлгийг дэмжих эсвэл гишүүнээр элсэхийг Их Британийн хуулиар хориглодог.

Энэ шийдвэрийг Британийн Дотоод хэргийн нарийн бичгийн дарга Суэлла Брэйверман танилцуулахдаа Вагнерыг “Сүйтгэгч, хүчирхийлэл үйлдэгч нар, Владимир Путины Оросын цэргийн хэрэгсэл” гэв.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Украин болон Африк дахь Вагнерын үйл ажиллагаа бол дэлхийн аюулгүй байдалд заналхийлсэн асуудал. Тэд бүс нутгийг тогтворгүйжүүлж байгаа нь Кремлийн улс төрийн зорилгыг биелүүлсээр байна. Вагнер террористууд гэдэг нь илт, хэн ч хараад мэдэх зүйл” хэмээжээ.

Тус бүлэг Сири, Ливи, Малид үйл ажиллагаа явуулж, Украины дайнд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Вагнерын цэргүүдийг Украин иргэдийг тамлан, хөнөөсөн гэх мэт хэд хэдэн дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж буй. Мөн долоодугаар сард Их Британи тус бүлгийг Мали болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад хүмүүсийг тамлан, цаазаар авсан гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button