Автовокзал “Драгон холдинг” ХХК-д бартераар шилжиж, түрээс төлдөггүй буюу Ж.Энхжаргалынхан хохирохгүй

Сонгинохайрхан дүүрэгт байрлах автовокзалыг Драгон төвөөс нүүлгэх эсэх асуудлын цаана
Нэг талд автобаазыг "Номин" сүлжээ дэлгүүрийн агуулахын дэргэд нүүлгэсэн шийдвэрийн цаана ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, "Номин"-гийн Ш.Баярсайхан нарын эрх ашиг бий гэх агуулгатай баримт сэлт гараад ирсэн.
Нөгөө талд "Драгон холдинг" ХХК-ийн Ерөнхий захирал С.Баяртын хүргэн BRB компанийн захирал Ж.Энхжаргалан эхнэрийнхээ бизнесийг хамгаалаад эсэргүүцэж байгаа гэх сошиал дуулиан.
-"Драгон холдинг" ХХК СХД-ийн автовокзалтай ямар хамааралтай вэ?-
Энэ асуултад эхлээд хариулт болохуйц мэдээллүүдийг хүргэе.
"Драгон холдинг" ХХК өдгөөгөөс яг 23 жилийн өмнө буюу 2000 оноос ЗТХЯ-ны Автотээврийн үндэсний төв, Сонгинохайрхан автовокзалтай хамтран ажиллаж иржээ. Улмаар 2011 онд тухай үеийн ЗТБХБЯ-тай зөвшилцөн "Драгон Олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал" гэгч төслийг боловсруулан Засгийн газарт танилцуулж, дэмжлэг авсан байна. Барилгын төсөвт өртгөө 10.7 сая ам.доллар хэмээн тооцоолсон байна.
Засгийн газрын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авч, 2014 онд ашиглалтад оруулахаар 2012 оны есдүгээр сараас барилга угсралтын ажлаа эхлүүлсэн аж.
Зорчигч тээврийн терминал баригдвал, том оврын 15 автобус, 600 зорчигчид үйлчлэх платформ, 150 машины ил зогсоол, 8 давхар нийт 12,800м2 талбай бүхий барилгыг эхний ээлжинд ашиглалтад оруулна. Дараа нь газар доорх автобусны зогсоол тунель бүхий терминалыг ашиглалтад оруулна гэсэн байдаг.
Ингээд энэхүү төслөө 2014 онд Сонгинохайрхан дүүргийн төр захиргааны удирдлагуудад танилцуулахад, тухайн үеийн СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, СХД-ийн Засаг дарга М.Чинболд нар дэмжиж байгаагаа илэрхийлсэн байдаг.
Энэ хүрээнд хөнгөлөлттэй зээл ч авч чадаж.
-“Драгон холдинг”-д автовокзал хэрхэн очсон түүх: Хуучныг шинээр бартертдсан-
Сонгинохайрхан дүүргийн автовокзал нь анх 240м2 бүхий талбайтай байртай байв.
Гэтэл 2014 оны тавдугаар сард "Драгон холдинг" ХХК нь Төрийн өмчийн хороо, ЗТХЯ-ны Автотээврийн үндэсний төвд Автовокзалын энэхүү хуучин байрыг шилжүүлж авах хүсэлт тавьжээ. Ингэхдээ шинээр баригдах Драгон терминал худалдаа үйлчилгээний төвийн байрны шинэ талбайгаар солилцох, бусад хэрэгцээт талбайгаа худалдан авах, түрээслэх, концесс хийх байдлаар тохиролцохыг хүсжээ.
Энэхүү албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу автовокзалын жижигхэн талбайтай хуучин байр “Драгон холдинг” ХХК-д очиж байсан түүхтэй. Чухам энэхүү бартерийн дагуу саяхныг хүртэл Драгон төвийн нэг давхарын билет бичдэг касстай хэсэг л олон нийтэд үйлчлэн ажиллаж байсан гэж ойлгож болно.
Одоо төр нүүлгэсэн автовокзалынхаа ашиглаж байсан, буюу бартердсан нэг давхрын хэсгээ хэрхэн авах, яаж тохиролцох нь тодорхойгүй байна.
-Автовокзал үйл ажиллагаа явуулж байхдаа “Драгон холдинг”-д түрээс төлддөггүй байжээ-
Автовокзалыг Драгон төвөөс нүүлгэсэнд “Драгон холдинг” ХХК-ийнхан ялангуяа BRB компанийн захирал Ж.Энхжаргалан яагаад бухимдав, эрх ашиг нь хэрхэн хөндөгдөв гэдэг анхаарал татахаас аргагүй.
Ингэхэд “Драгон холдинг” ХХК-иас автовокзалын ашигласан байр, зогсоолын талбай зэргийг түрээсэлдэг үү гэдэг асуулт гарч ирнэ. Өөрөөр хэлбэл тэднийхэн түрээслэгчээ алдах гээд байгаа юу.
Энэ тухай холбогдох салбар яамнаас нь тодруулахад, “Автовокзал тухайн компанид түрээс төлдөггүй. Түрээсээр ашигладаггүй. Анхнаасаа хуучин байраа бартердах байдлаар тохиролцож ирсэн байх” гэсэн хариултыг өгсөн юм.
2015 оны үеэс тухайн үеийн Автотээврийн үндэсний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пунцаг “Драгон холдинг” ХХК-тай байр, талбай ашиглалтын гэрээ гэгчийг хийж байж.
Гэрээнд “Драгон төвийн нэг давхрын талбайг өмчилж авах асуудлыг Төрийн өмчийн хороо, Зам, тээврийн яаманд болон холбогдох газруудад хандаж яаралтай шийдвэрлүүлэх арга хамжээ авах тухай тусгасан байна. Өмчлөх хүртэл тог цахилгаан, ус, лифт, шат талбай зэргийг ашигласны төлбөр төлөхгүй байх”-аар тохиролцож байжээ.
Тэгэхээр түрээслэгчээ алдаж, ноцтой их хохиролд орохоор асуудал биш болж таарах аж. Гэхдээ газар доор орчин үеийн терминаль барина гэчхээд олон жил бахь байдгаар нь байлгасаар ачааллаа дийлэхээргүй болсон тул нүүлгэхээс өөр сонголтгүй болсон нөхцөл байдал үүссэн нь үнэн.
Нөгөө талд "Номин" сүлжээ дэлгүүрийн агуулахын дэргэд аваачсан нь ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, "Номин"-гийн Ш.Баярсайхан нарын эрх ашиг бий гэх агуултай баримт сэлт. Тодруулбал, Авто Тээврийн Үндэсний Төвийн дарга Б.Гүрсоронзон автовокзалыг "Номин" агуулах руу шилжүүлэхдээ жилийн нэг тэрбум төгрөгийн түрээс төлөх гэрээ байгуулсан гэх.
Түрээсгүй байсан автовокзалыг асар өндөр түрээстэй болгох гэж байгаа өөрчлөлт гарах нь.
Автовокзалыг чухам хаашаа нүүлгэх тухай хэд хэдэн байршил яригдсан гэдэг. Эцэстээ "Номин"-гийн дэргэд аваачсан байдаг.
Н.БЭХНЭМЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Dragon tov hot in nuur tsaraig gutaaj bgaa sh uu dee..I'm gazraas holdson ni zov sh uuu...
Баяны хүргэн их том байсан юмаа одоо модоо барих гээд зовж үхэж байгаа нь энэ
Нүүх нь зөвөө.
Шун�##�ын бузрууд шүү хамаг зогсоол дээрээ байшин барихаар болсон бараг автобус ч зогсох газаргүй болсон байна лээ ш дээ
баярт гэж луйварчнаас хөнгөлөлттэй зээлийн тооцоог хийж бу"цааж авах хэрэгтэй , 10 жил болж байхад ажлаа дуусгахгүй байЖ БОЛДОГ ЮМ УУ, АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ӨӨРИЙН БАЙРЫГ БУЦААЖ АВ, ЭНХЖАРГАЛАН ГЭЖ ЖИЖИГХЭН ЛУЙВАРЧИН ӨГШҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ
Монголоор бичиж болдоггүй юм уу?
Baliar s###s baas bolson gazar l bsan shd
Драгон гэж баас шээс болсон, дээр нь барилга бариад ямар ч зайгүй, явган хүн явах боломжгүй болсон газар. Барилгын кран автобусны дээгүүрээ эргээд ч байх шиг үнэн аюултай..Тийм заваан архичидын цуглаан болсон газраас нүүж, цэвэрхэн хүлээлгийн танхимтай, бие засах газар, хуучин газраасаа 3 дахин том т�##�байтай зогсоолтой газар нь ард иргэдэд илүү тухтай шүү дээ. Иргэд цэвэрхэн аюулгүй тухтай үйлчилгээ авч байх ёстой эрхтэй. Бодит байдлаа харж шүгэл үлээ...