Нийгмийн

Гадаадын хөрөнгө оруулалт татах экспод 500 үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна

“Хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боломжоо хамтдаа хуваалцъя” уриатайгаар зохион байгуулагдаж буй Монгол-Хятадын дөрөв дэх экспо 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хөх хотод нээлтээ хийв. Монголын 500 аж ахуй нэгж оролцож буй үзэсгэлэн, худалдааг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун үг хэллээ.

Монгол- Хятадын энэ удаагийн экспо нь оролцогч аж ахуйн нэгжийн тоог 30 хувиар өсгөж, нийт 35 орны бараа бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж байгаагаараа цар хүрээгээ улам өргөжүүлж байна.

Манай улсаас оролцогч 500 аж ахуй нэгжийн 99 хувь нь уул уурхайн бус буюу хүнс, хөнгөн, мал аж ахуйн салбарын баялаг бүтээгчид байгаа юм.

Мөн Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй тус арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтыг татах хурал, форумууд зохион байгуулагдаж байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button