"СЭЗИС-ийн барилга соёлын өвд бүртгэлгүй. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлтээр нураасан"

Санхүү, эдийн засгийн их сургуулийн төв барилгыг өнөөдөр /2023.09.08/ нураасан билээ. Уг А барилга нь 3160 м.кв газрыг хамрах бөгөөд 1956 онд ашиглалтад оруулжээ. 67 жилийн түүхтэй эл барилгыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Ашиглах боломжгүй" гэх дүгнэлт гаргасны дагуу нураасан байна. Энэ талаар тус сургуулийн ЗХНА-ны дарга С.Батбуянгаас тодрууллаа.
-СЭЗИС-ийн А блокийг нураах зөвшөөрөл хэзээ гарсан бэ?
-Барилга нураах зөвшөөрлийг наймдугаар сарын 18-нд гаргасан. Мөн буулгаж дуусах үйл ажиллагааг есдүгээр сарын 18 гэж тооцоолж байгаа. Барилгыг буулгах үйл ажиллагааг хэд хэдэн үе шаттай байхаар тооцоолсон.
Тодруулбал,
- Ашиглах боломжтой эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх
- Хамгаалтын хашаа хороо татах
- Хүнд машин механизмаар булан нураах
- Тээвэрлэх гэсэн шат дараалалтайгаар явуулна.
-Сургуулийн хувьд 100 дахь жилийнхээ хичээлийн шинэ жилийг хэдэн хоногийн өмнө нээсэн. Гэвч гол барилгаа нураах шийдвэрийг гаргалаа. Сэргээн засварлах боломж байгаагүй хэрэг үү?
-2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр төв байр болох А блокийн нүүрэн хэсэг, гурван давхарт нуралт үүссэн. Энэ нуралт үүссэнтэй холбогдуулаад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Ашиглах боломжгүй" гэх дүгнэлт гарсан юм. Мөн барилгын бат бөхийн чанарыг тодорхойлуулахад газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гарсан.
Сургуулийг буулгахгүйгээр сэргээн засварлахад их хэмжээний зардал гарна. Газар хөдлөлтөд тэсвэргүй тул түүнээс сэргийлэх олон зүйлийг хийх нь зардлыг нэмж байгаа гэсэн үг. Тиймээс холбогдох зөвшөөрлүүдийн дагуу барилгыг нурааж эхэлсэн.
-Мөн тус барилгыг 100 жилийн настай, соёлын өвд бүртгэлтэй учир нураах нь зохимжгүй гэсэн байр суурь ч байна. СЭЗИС-ийн А блок соёлын өвд бүртгэлтэй юу?
-Соёлын өвийн үндэсний төвөөс өнгөрсөн сарын 7-ны өдөр бидэнд албан бичиг гаргаж өгсөн. Үүгээр манай А блок нь Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын програмдд бүртгэлгүй болохыг баталгаажуулсан.

-Оюутнуудынхаа хичээлийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Барилгыг буулгах 14 хоногийн хугацаанд 2-4-р дамжааны оюутнуудыг цахимаар, шинэ элсэгчдээ “С” байранд танхимаар хичээллүүлж байна. Оюутнуудын орчны аюулгүй байдалд түлхүү анхаарч, ийм шийдвэр гаргасан.
-Ярилцсанд баярлалаа.
Б.УУГАНБОЛОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барилга, ашигл�##�тын хугацаа дууссан байхаа уг хичээлийн байранд үе үеийн, Монголын санхүүч-эдийн засагчид, УАА,Хошооллын с�##�барын нягтлан бодогч мэрэгжилтнүүдийг бэлтгэх анхны эрдмийн уурхай сургууль байлаа. Эндээс, эх орны минь зүг бүрээс ирсэн, бүрэн ба бүрэн бус дунд сургууль төгссөн олон хүүдүүд ирж мэргэжил эзэмшин, болосрол эрдэм өвөртлөн орон нутаг, хотод ажиллаж бүтээл зүтгэл гарган гавьяа шагн�##� хүртсэндээ... одооч сургууль маань шинэ үед дэвшин, дэлхийн хэмжээний эдийн засагч санхүүч бэлтгэдэг ул�####�а тэргүүний Их сургууль болтлоо өрөгжиж ээ. Шинэ үеийн хэндээ хичээлийн шинэ жилийг тохиолдуулан баяр хүргэе....
Тус сургууьлд �##�дар цуу, нэр хүндтэй багш, гавьяа цолтон, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байв.Тэдний мартах ёсгүй.
Тэр бүхнээс сэрүүн тунг�##�аг байгаа ахмад буурлуудад урт удаан наслаж ач зэ нартаа сурга�##�ь буянаа хайрлаж эрүүл саруул байхын ерөөл өргөе....
Худлаа байх ааа.. Их гутарч байна .Сурч байсан сайхан сургуулийг минь нураасанд ...их л муухай байна даа...
Avilga xoroololoo nuraagaach
Шинэ барилга нь нурсан биздээ бам нураав�##� таарна
Буруу л юм хийлээ. Одоо засгаас анхаарч байгаад Тагнуулын хуучин байр шиг хуучин СЭЗС-ын хуучин байшинг сэргээж дахин бариулах хэрэгтэй. Энэ хотод хүнд үзүүлчих хуучин барилга байхгүй боллоо ш д
Tuuh ihtei barilga daa