Гадаад мэдээДЭЛХИЙ

Reuters: БНХАУ-ын дефляцын асуудал намдаж эхэллээ

Бямба гарагт /2023.09.09/ нийтлэгдсэн эдийн засгийн датанаас харвал 8-р сард БНХАУ-д хэрэглээний үнэ нэмэгдэж, үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний үнийн бууралт удааширч байгаа аж. Энэ нь эдийн засаг тогтворжиж, дефляцын дарамт намдаж буйн шинж юм.

Хятадын Үндэсний статистикийн хороо Хэрэглээний үнийн индекс (CPI) наймдугаар сард 0.1 хувиар өссөн гэж мэдээлжээ. Энэ нь “Reuters” агентлагийн таамаглаж байсан 0.2 хувиас бага үзүүлэлт байв. Хэдийгээр дефляцын дарамт намдаж байгаа ч иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж шинжээчид үзэж буй.

“Guotai Junan International” компанийн ахлах эдийн засагч Жоу Хао “Инфляцын төлөв байдал сайжирч байна. Мөн үйлдвэрлэгчийн үнийн индексийн дефляц багасаж байгаа мэт харагдлаа, үүнээс харвал удаан болон дунд зэргийн нөхөн сэргэлтийн явц эхэлжээ” гэж хэлсэн юм.

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян хэлэхдээ, Хятад улс 2023 оны өсөлтийн зорилго буюу 5 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа гэсэн байна. Гэхдээ зарим шинжээчид үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт, хэрэглээний зардал сул, зээлийн өсөлт буурснаас болж энэ зорилгодоо хүрч чадахгүй гэж үзэж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button