Арилжааны банкууд хамтран ATM-ы шимтгэлээ бууруулсаар байна

Өнгөрсөн жилээс эхлэн Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк нар хамтран харилцагчдадаа зориулж АТМ-ы шимтгэлээ харилцан бууруулж эхэлсэн. Тэгвэл энэхүү хамтралд Капитрон банк нэгдэхээр боллоо.
Тус хамтын ажиллагааны хүрээнд дөрвөн банкны өөртөө үйлчлэх банкны төхөөрөмж дээр бэлнээр зарлага гаргах гүйлгээний шимтгэл 100₮ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, та дээрх дөрвөн банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн шимтгэл төлнө.
Харилцагч төвтэй банкны үйлчилгээг өргөжүүлж, банк хоорондын үйлчилгээний чанарыг сайжруулж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө арилжааны банкууд ийнхүү нээлттэй хамтран ажиллаж байгаа юм. Цаашид ч илүү уян хатан хамтран ажиллахаар зорьж байна.
АТМ байршил линк:
Худалдаа хөгжлийн банк: https://shorturl.at/dlKNO
Голомт банк: https://shorturl.at/qFG15
Капитрон банк: https://shorturl.at/bswWZ
Төрийн банк: https://shorturl.at/uFSUY
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаадад үнэгүй байдаг. Хүн өөрийнхөө банканд байршуулж, банкинд ашиглуулж байгаа мөнгөө авахад мөнгө төлнө гэдэг бол тэнэг асууд�##�. Гудсан доороо хадг�##� гээд байх шиг байгаа юм. Дээр нь данснаасаа авья гэсэн мөнгөө ч бүтэн авч болохгүй. Заав�##� хувааж авна. Мөнгө шулах арга л биз дээ энэ одоо. Үнэн хогийн. Үнэн хулгайч санаатай.
Энд ХААН банкны нэр байхгүй байх юм. ХААН банк монопол уу . ХААН банкаас татг�##�зъя