Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран, АНУ хоёр хоригдол солилцоо хийжээ

Ираны сулласан АНУ-ын таван иргэн Катар улсын Доха хотоос нутаг буцах онгоцонд даваа гарагт /2023.09.18/ суусан байна. Үүний хариуд АНУ Ираны таван иргэнийг суллажээ.

Ихэнхдээ дайсагнадаг тус хоёр орон хоригдол солилцоо хийсэн нь ховор тохиолдол юм. Таван Америк иргэн онгоцондоо суусны дараа Жо Байден “Өнөөдөр Иранд хоригдож байгаа гэм буруугүй таван Америк хүн эцэст нь эх орондоо ирнэ” гэж хэлсэн байна.

Харин Ираны төрийн өмчит телевиз АНУ-д хоригдож байсан таван Ираны иргэн суллагдаж, хоёр нь эх нутагтаа газардсан гэж мэдээлжээ. Үлдсэн гурван иргэн нь Иранд очих бодолгүй байгаа аж.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо ирсэн Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси “Энэ бол цэвэр хүмүүнлэгийн үйл байсан. Ирээдүйд хүмүүнлэгийн бусад арга хэмжээ авах анхны алхам нь байж магадгүй” гэж хэлжээ.

АНУ, Иран хоёрын харилцаа 2018 онд Дональд Трамп цөмийн хөтөлбөрийг хязгаарлах гэрээнээс татгалзаж, хатуу хориг тавьсны дараа хурцадмал байдалд орсон. Мөн Америк шинжээчид ойрын хугацаанд цөмийн болон бусад асуудал дээр дэвшил гарах магадлал бага гэж үзэж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button