Манай улсад айлчлах ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин гэж хэн бэ

ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин манай улсад айлчлах гэж байна. Тодруулбал, энэ сарын буюу есдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийх гэж байгаа юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны зургаадугаар сард тус улсад айлчлах үеэрээ түүнтэй уулзалт, хэлэлцээр хийсэн байдаг. Улмаар ийн харилцан айлчлал хийж байгаа аж.
Тэгвэл манай улсад айлчлах гэж буй ОХУ-ын Холбооны хурлын төрийн Думын дарга В.В.Володин гэж хэн бэ?
1964 онд төрсөн тэрбээр Ерөнхийлөгч В.Путины туслах асан юм. Нэгдсэн Орос намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан тэрбээр улстөрчийн хувьд урт карьертэй.
Тодруулбал,
- 1999-2011, 2016-оноос одоог хүртэл Төрийн Думын депутатаар ажиллаж байгаа
- 2010-2012 онд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан
- 2012 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан юм.
Түүний улс төрийн карьер нь 1990 оноос буюу 26 наснаас нь эхлэлтэй. 1992 онд Саратон мужийн захиргааны даргын орлогч, 1994 оноос тус мужийн Думын орлогч дарга, 1996 онд дэд захирагчаар нь томилогдож байсан.

"Путин ба Путинчууд" номонд түүний талаар дурдсан байдаг. Тус номонд "... Америкийн баталсан Магнитскийн хориг-т эрсхэн хариу барих шаардлагатай юм ... Думийн фракцийн тэргүүлэгчид Оросын парламентаас Магнитскийн хориг-т шулуухан хариу өгөх учиртай тухайд санал нэгдэж, өөрсдөө тэрхүү баримт бичигт гарын үсгээ зурцгаах төдийгүй бусад депутатуудаар ч гарын үсэг зуруулахаар тохиролцлоо. Урьд өмнө нь аливаа хуулийн төсөл болоод бичиг баримтыг Думд өдий олон эрх баригч өргөн барьж, гишүүд нь ч энэчлэн дуу нэгтэй дэмжиж байсан удаагүй билээ.
Магнитскийн хориг-т хариу болгон баталсан хуулийн анхны хувилбарт америкчуудад визийн хориг тавьж, Орос улсын ашгийн бус байгууллагуудад ажиллах нөхцөл боломжийг нь хязгаарлах зүйл заалтуудыг тусгасан ч хоёр дахь удаагийн хувилбараар Володин америкчуудад орос хүүхэд үрчлүүлэхийг хориглосон заалт нэмжээ. Орос хүүхдүүдийг гадныхан үрчлэн авч байгаад Путин сэтгэл дундуур явдгаа “Энэ чинь хүүхдээ наймаалж байгаагаас өөрцгүй шүү дээ” хэмээн нэг биш удаа илэрхийлж байсныг тэр эргэн санажээ" хэмээсэн байдаг.
Холбооны хурал нь 628 мандат бүхий дээд танхим бөгөөд Төрийн дум нь хууль тогтоох дээд байгууллага буюу доод танхим ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баавар гуайн бичсэнээр атаман гэсэн. Манай хулгарууд олигтойхон дуугараарай даа .гөлөг царайлаад байв. Эх орон чинь харжиыгаа шүү
Аливаа улсын аюулгүй байд�##� цорын ганцхан эх үүсвэрээс хамаарах нь онолын хувьд явцуу, боломжгүй юм гэх энгийн ойлголтыг наад "дурак" -даа сайн заагаад явуулаарай даа. Гэхдээ түүний толгой ойлгох нь юу л бол...
Ирэхээр нь 1 авдар бишээ 2 авдар гайгүй виски өгчих, тэгсхийгээд л буцаачих