С.Баярцогт, Х.Баттулга хоёрын толхилцоон хурцдав

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо (АЭХ)-ны ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган ирэх даваа гарагт /2023.09.25/ болох гэж байна. Энэ талаар Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт экс Ерөнхийлөгч Х.Баттулга руу чиглэсэн нэгэн тайлбарыг өглөө. Тухайн тайлбараас нам доторх тэдний зөрчил, хагарал хурцадсаныг илтгэв.
Тэрбээр "Эрх мэдлийн хонгилоор гурван давхарт ялын бодлого нь төлөвлөгдөн шийдэгдэж байна" гэж Х.Нямбаатар сайдын хэлж байсан нь бодитой үнэн зүйл. Энэ бүгд ил тод болно. Монголын шүүхээр дөрвөн түвшинд ороод энэ асуудал хилс хэрэг байсан нь шийдэгдсэн. Би ганцхан газар шалгагдаагүй Монгол, Швейцар, Хонконг, Австрали зэрэг улсуудад шалгалтад ороод гарсан. Нээлттэй сонсгол болбол хэн улстөрийн зорилгоор ийм юм хийсэн бэ гэдэг нь илүү тодорхой мэдэгдэнэ. Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүмүүс нь маш ойлгомжтой. Намын үйл ажиллагаа идэвхжих үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга миний эсрэг зүйлийг зохион байгуулдаг" хэмээсэн байна.
Х.Баттулгын Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болохоор жил гаруйн өмнө албан тушаалаа урвуулан ашигласан хэд хэдэн үндэслэлээр С.Баярцогт буруутгагдаж, шүүхээс 10 жилийн ял сонссон. "Шүүхийн" гэх тодотголтой тэдний хагарал, жөтөөрхөл энд хүрээд томорсон нь илт болов.
АН эвлэлдэн нэгдсэн гэгддэгээс хойш С.Баярцогтод улс төрийн гол дэмжлэгийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Да.Ганболд нар үзүүлж ирсэн. Ц.Элбэгдорж байнгын ардчилал ярьж, С.Баярцогтыг генсекээр томилуулах чиглэлд анхаарч байв. Гэвч бүтээгүй. Гэхдээ намын даргын улс төрийн эрх мэдлээ сайн дураараа С.Баярцогтод шилжүүлж, шүдгүй арслан лугаа болсон Л.Гантөмөр тэдний дунд "хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага" лугаа суугаа нь үнэн юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярцогт хужаагийн дэргэд Батлага бол ариухан анжeл шахуу шүү
Хоёр хулгар олигтойхон үзэлцээчэээ. Олонд хэрэгтэй
Баярцогт гэж цайсан өлөн хулгайч даам гарлаа юу
Адилхан Хар хэрээнүүд
1 сая доллар мартдаг, хужаагийн нэр баастсан новш