БНХАУ Өмнөд Хятадын тэнгист хаалт тавьж эхлэв

Ням гарагт /2023.09.24/ Филиппин улс БНХАУ-ын эргийн хамгаалалтын албыг Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд хөвөгч хаалт суурилуулж эхэлсэн гэж буруутгажээ.
Манилагийн эргийн хамгаалалт, Загас агнуур болон усны нөөцийн товчоо БНХАУ-ыг Скарборогийн арлын ойролцоо хаалт барьсныг хатуу зэмлэн буруушааж байна гэж мэдэгдсэн юм.
Филиппиний эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч Жей Тарриела “Хаалт тавьсан нь загасчдыг амьжиргаагаа залгуулах чадварыг нь боон хаагдуулсан. Филиппиний эргийн хамгаалалт бүс нутгаа хамгаалахын тулд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах болно” гэж хэлжээ.

БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн 90 хувийг өөрсдийнх нь эзэмшил гэж тунхагладаг. Үүний улмаас Вьетнам, Малайз, Бруней, Индонез, Филиппин зэрэг улсуудтай эзэмшлийн маргаан үүссэн юм.
Филиппиний Ерөнхийлөгчөөр Родриго Дутерте ажиллаж байх үед хоёр талын харилцаанд ахиц гарч, Бээжин Филиппин загасчдыг Скарборогийн арлын ойролцоо нэвтэрхийг зөвшөөрдөг байсан аж.
Гэвч Фердинанд Маркос Жуниор өнгөрсөн жил төрийн эрхийг авсны дараа БНХАУ, Филиппиний харилцаа хурцдаж эхэлжээ. Харилцаа муудсаны улмаас энэ жил Хятадын онгоц Филиппиний онгоцнууд руу лазер гэрэлтүүлж, хэтэрхий ойрхон маневр хийх эх мэт түрэмгийлсэн үйлдэл гаргасан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.