ОХУ хүүхдүүддээ цэрэгжилтийн хичээл орж байна

ОХУ даяар бүрэн дунд сургуульд суралцдаг хүүхдүүд цэрэгжилтийн хичээл үзэж байна. Дунд сургуулийн хүүхдүүд цэргийн өмсгөлтэй жагсаж, харин арай том хүүхдүүдэд шуудуу ухах, гранат шидэх, жинхэнэ сумаар буудах арга зааж байгаа аж.
Улсын хэмжээнд ЕБС-иудад цэргийн албыг таниулж, үндэсний сургалтын хөтөлбөрт эх орноо хамгаалах үйлд чиглэсэн өөрчлөлт оруулж эхэлжээ. Украины дайн эхэлснээс хойш улсын сургуулиудад цэрэгжилтийн хичээл орох нь нэмэгдсэн байна.

Энэ ажлын хүрээнд сургуулиудад олон тооны цэргийн клуб ажиллаж эхэлжээ. ОХУ-ын Боловсролын сайд Сергей Кравцов хэлснээр сургууль, коллежид цэргийн болон эх оронч үйл ажиллагаа явуулдаг 10 мянга орчим клуб байгаа, нийтдээ 250 мянган хүн тэдгээр клубүүдэд харьяалагддаг аж.
Мөн наймдугаар сард Владимир Путин “Эх орны аюулгүй байдал, батлан хамгаалахын үндэс” нэртэй заавал судлах хичээлийг нэвтрүүлэх тухай хуульд гарын үсэг зурсан. Путин Оросын сургуулиудад эх оронч үзлийг суулгах кампанит ажлыг өөрийн биеэр удирдаж байгаа.
Энэ сард Кремльд болсон арга хэмжээний үеэр тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудтай тулалдаж байсан өвөөгийнхөө бичсэн захидлыг хүүхдүүдэд уншиж өгсөн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг хүний сууд�##�ыг хамга�##�ахын тулд солиоролоор ард түмнээ зовоох энэ чинь л дарангуйл�##�
МОНГОЛД Ч ИЙМ ХИЧЭЭЛ ҮЕ ҮЕ ОРДОГ.ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭ СУУЛГАХ ,БИЕ БЯЛДАРЫН ӨВ ТЭГШ ХҮМҮҮЖИЛ ОЛГОХ САЙХАН АЖИЛ..
Хойд солонгосын араас урагшаа
Маш хэрэгтэй хичээл. Эх оронч үзэл,