Япон компани шүд шинээр ургуулах эм бүтээж байна

Нэгэн Япон компани шүд шинээр ургуулдаг эм бүтээж, 2030 он гэхэд зах зээлд нийлүүлэхээр зорьж байна. “Toregem Biopharma Co” нэртэй компани шинэ эмээ 2024 оны долоодугаар сар гэхэд насанд хүрсэн хүмүүс оролцуулсан туршилт хийнэ гэдгээ мэдэгджээ.
Тус компанийг Кёотогийн их сургууль санхүүжүүлдэг байна. “Toregem Biopharma Co”-ийн судлаачид бүтээсэн эмээ ашиглан 2018 онд хулгана, өмхий хүрэнд шинээр шүд ургуулж чадсан юм.

Ихэнх хүмүүст шинэ шүд болж ургах чадвартай “шүдний нахиа” байдаг, гэхдээ тэр нахиа нь хөгждөггүй тул хэсэг хугацааны дараа алга болдог аж. Эрдэмтэд энэ нахиаг шүд болж ургахыг дарангуйлдаг уургийг идэвхгүйжүүлэх үйлчилгээтэй эсрэг биеийн эм бүтээсэн байна.
Судлаачид 2025 оноос эхлэн анодонти өвчинтэй 2-оос 6 насны хүүхдүүдэд эмээ туршиж эхлэх юм. Анадонти нь шүдгүй төрөх эмгэг. “Toregem Biopharma Co”-ийн үүсгэн байгуулагчдын нэг, Осака дахь Китано эмнэлгийн шүд, амны хөндийн мэс заслын хэлтсийн дарга Кацү Такахаши “Хүүхдийн шүд дутуу байх нь эрүүний ясны хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Эм энэ асуудлыг шийдвэрлэхэд тусална гэж найдаж байна” гэжээ.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.