АН: Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар, ТЕГ-ын дарга нарыг огцруулах саналыг Ерөнхий сайдад тавилаа

Өнөөдөр /2023.10.02/ УИХ дахь намын бүлгүүд хуралдсан билээ. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Шууд дамжуулалт:
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

"Ногоон автобусны асуудлаар бүлгийн хурал хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Хамгийн гол асуудал бол нэг компани техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл авч ирсэн асуудал биш боллоо. Харин мафижсан тогтолцооны авлигын пирамид үүссэн асуудал. Шууд гэрээ хийж, улсын нууц болгож байна. Нэг агентлагийн зөвлөмжөөр улсын нууцад авсан байна. Өмнө нь мөн хичнээн шууд гэрээ хийж, улсын нууц болгосон бэ. Тиймээс дан ганц ногоон автобусыг тойрсон асуудлаар бус өнгөрсөн долоон жилийн хугацаан дахь нууц зөвлөмжтэй, шууд гэрээтэй холбоотой асуудлуудад анхаарч УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо" гэлээ.
АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт

"НИТХ-ын бүлгийн гишүүд бүгд оролцлоо. АН-ын зүгээс дараах шийдвэрүүдийг гаргалаа. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Бүлгийн дэд дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахаар боллоо. Гурван албан тушаалтанд хариуцлага тооц гэсэн саналыг хүргүүлж байна. Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарыг огцруулах саналыг АН-ын зүгээс Ерөнхий сайдад тавьж байна.
Н.Энхбат энэ асуудлыг хамгийн анх гаргаж тавьсан. Тэр цагаас хойш утсанд нь байнга заналхийлсэн мессеж ирж байна. тиймээс хамгаалалт гаргаж өгөөч гэж хүслээ. Мөн автобус худалдан авах тендерийг яагаад нууцлах болов. Яаралтай АН-ын бүлэгт гаргаж өгөхийг шаардаж байна.
Олон улсын байгууллагад хандах нь зүйтэй гэж байна" хэмээн ярив.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал

"Маш олон асуудал байгаа тухай иргэдээс мэдээлэл ирж байна. Малын бүх төрлийн вакцинуудыг улсын нууцад авч тендер зарладаг болсон юм байна. Монгол Улс анх худалдан авалтын хуулийг буцаагаад хаалттай нийгмийн хууль болтлоо өөрчлөгдсөнийг олон улсад зарлалаа" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН одоо л нэг сөрөг хүчин шиг асууд�##� тавьж байна. Зөв баына. Амжилт хүсье. Наад нэр заасан 3 этгээдээ �##�бан туша�##�аас нь заав�##� �######�уулахын төлөө тууштай тэмцээрэй. ТЕГ-ын дарга гэдэг нөхөр бол намын цүнх баригч учраас сүхбаатар сумьяабазар нарын захи�##�гын дагуу хуулийн ямарч хамаар�##�гүй за�##�тыг мушгиж зөвлөмж гарган ард түмнийг тэнэг гэж доромжилж байна.
Баярцогт 3 дүүгээ Боловсролын Зээлийн сангийн зээлээр АНУ-д сургасан байдаг. Одоо ч тэр зээлээ төлөөгүй. Ард иргэдийн боломжийг хулгaйлсан ийм хүн шударга байх уу?
Д.Сумъяабазар: Автобус худ�##�дан авах ажил Ж.Сүхбаатар сайдынх. Би оролцоогүй.
Сүхээ сайд дээр байсан төсвийн багцыг би авахгүй гэдгээ хэлсэн. Учир нь, өмнө нь орж ирсэн 224 автобус дээр бас бөөн хэл ам болсон. Түгжрэлийн сайд чинь ямар ч бүтэц байхгүй, яамгүй, ажлын �##�багүй. Төсөв нь нийслэл рүү эрх шилжүүлэх байдлаар шийдэгдсэн. Түүнээс биш нийслэлийн төсөв дээр автобус худ�##�дан авах асуудлыг суулгаад нийслэл өөрөө захиран зарцуулсан зүйл огт байхгүй. Наад гүйлгээ нь Сангийн яамаар хянагдаж, Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дарга Ж.Сүхбаатарын гарын үсгээр хөдөлсөн асууд�##�. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд юм.
Илүү том авилгаачин Баярцогт шаардаж байгаа нь инээдтэй харагдуулж байна
Баярцогт 3 дүүгээ Боловсролын Зээлийн сангийн зээлээр АНУ-д сургасан байдаг. Одоо ч тэр зээлээ төлөөгүй. Ард иргэдийн боломжийг хулгaйлсан ийм хүн шударга байх уу?
Адилхан топ өлөн хулгайчууд бус уу. Ичихгүй цайсан новшнууд
БАЯРЦОГТОО МУУ НОГООЧИН ХУЖААГИЙН ШЭЭСЭЭ ШОРОНГИЙ ЧИНЬ ХААЛГА БҮРЭН ХААГДААГҮЙ НЭЭЛТТЭЙ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ШҮҮ ЭРГЭЭД ЧААЧИХВАА