УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МАН-ын генсек эзгүй тул Удирдах зөвлөл хуралдахгүй

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.10.03/ хуралдаж, Хотын даргын томилгоог хэлэлцэнэ гэх мэдээлэл гараад буй.
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан эзгүй, гадаадад яваа учир өнөөдөр хуралдахгүй юм байна.Тодруулбал, тэрбээр Герман улсад яваа аж.
Түүнчлэн томилгоонуудаа нэгтгэж эцэслээгүй байгаа тул яаралтай хуралдаан зарлахгүй байгаа. Гэхдээ өчигдөр /2023.10.02/ Д.Сумъяабазар Хотын даргын албан тушаалаа өгөхийн өмнө Ерөнхий сайдтай уулзахдаа дараагийн хүний тохироог тэд хийсэн гэх.
Энэ талаарх бидний нийтэлсэн Хотын даргын марафон: Х.Нямбаатар дээр тохирч, Н.Учрал, О.Батнайрамдал нарыг боломжит хувилбараар ярьж байна агуулгыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.