Намрын сэдвүүдУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | МАН-ын УЗ: Хотын даргад Х.Нямбаатар, Түгжрэлийн сайдад Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг дэмжлээ

НЭМЭЛТ: 15.24 цаг

12.00 цагт хуралдаж эхэлсэн МАН-ын УЗ-ийн хурал 13.30 цагт дуусаж, шийдвэрэээ гаргалаа. Тодруулбал, Хотын даргад Х.Нямбаатарыг, Түгжрэлийн сайдад Б.Дэлгэрсайханыг дэмжжээ.

Түүнчлэн ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилохыг дэмжсэн байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар тэднийг 100 хувь дэмжжээ. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ариунзаяа "Энэ шийдвэр нь хувь хүний хүсэл сонирхол бус, хамгийн чадварлаг боловсон хүчнээ фронтод томилж буй улс төрийн шийдвэр" хэмээн танилцуулсан юм.

Процессоороо томилгооны өмнө Д.Сумъяабазарыг албан ёсоор огцруулж, Х.Нямбаатар УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээс татгалзах хүсэлтээ гаргах билээ. Мөн хуулийн дагуу эхлээд НИТХ дахь МАН-ын бүлгээс шинэ хотын даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх зэрэг үйл явц хүлээгдэж буй юм.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “ЗГ-ын зүгээс Нийслэлийн Засаг даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг дэвшүүлж байна. Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдаасаа бүрэн татгалзаж, Хотын даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаж, БЭТ хэлбэрээр ажиллах нөхцлийг бий болгоё гэж байгаа” гэсэн билээ. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хувьд давхар дээлтэй сайд болж, Ж.Сүхбаатарын албыг үргэлжлүүлнэ.


НЭМЭЛТ: 14.30 цаг

-МАН-ын УЗ хуралдаад 2 цаг 30 минут болж байн—

12.00 цагт хуралдаж эхэлсэн МАН-ын УЗ-ийн хурал 14.30 цаг болж байхад дуусаагүй хэвээр, үргэлжилж байна. Хуралдаан эхлээд 2 цаг 30 минут болж байгаа юм. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Процессоороо томилгооны өмнө Д.Сумъяабазарыг албан ёсоор огцруулж, Х.Нямбаатар УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээ татгалзах хүсэлтээ гаргах билээ. Мөн хуулийн дагуу эхлээд НИТХ дахь МАН-ын бүлгээс шинэ хотын даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх зэрэг үйл явц хүлээгдэж буй юм.


НЭМЭЛТ: 12.15 цаг

-МАН-ын УЗ Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна-

Ерөнхий сайдын өрөөнд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаан Засгийн газрын хурал 11.30 цагт дууссаны дараа буюу үргэлжлүүлээд 12.00 цагт эхэлжээ.


ЭХЛЭЛ: 10.00 цаг

-Ерөнхий сайдын өрөөнд МАН-ын УЗ хуралдана-

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр 12.00 цагаас товлогдсон байна. Яг одоо Засгийн газрын ээлжит хуралдаан болж буй. Үүний дараа Ерөнхий сайдын өрөөнд МАН-ын Удирдах зөвлөл хуралдах аж.

Харин хуралдаанаар хэлэлцэх асуудал бол Нийслэлийн шинэ Засаг дарга ба Улаанбаатар хотын асуудал хариуцсан дараагийн сайд. Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар өргөдлөө өгч, албан тушаалаасаа бууснаар томилгоог яаравчлах шаардлага үүсээд буй.

Хуулийн дагуу Нийслэлийн шинэ Засаг даргыг НИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлж, Ерөнхий сайд батламжилна. Харин Улаанбаатар хотын асуудал хариуцсан сайдыг Ерөнхий сайд шууд өөрийн бүрэн эрхийн хүрээнд томилох юм.

Ташрамд, НИТХ мөн уг асуудлаар 11.00 цагаас хуралдахаар товлоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 4, 2023 10:46

Нам төр хоёр нэг хөнжилд байгаа нь тодорхой харагдаж байна. Эрх барьж байгаа намын удирдах зөвлөл гээд л Төрийн ордонд ерөнхий сайдын өрөөнд хур�##�даж болохгүй. Намынхаө байранд л хур�##�дах ёстой. Төр нам хоёрын ажил өдөр шөнө шиг ялгаатай байх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button