Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобель 2023: Химийн салбарт гурван эрдэмтэн шагнал хүртлээ

Нобелийн комисс анагаах ухаан болон физикийн салбарт энэ жилийн шагналтнуудаа тодруулсан билээ. Анагаах ухааны салбарт коронавирусийн мРНХ вакциныг бүтээхэд тусалсан нээлт хийсэн хоёр эрдэмтэн шагнуулсан.

Харин физикийн салбарт аттосекундийн хурдтай (секундийг тэрбум хуваасны тэрбумтай тэнцэх хугацаа) гэрлийн долгион бүтээсэн гурван эрдэмтэн Нобель хүртсэн билээ.

Тэгвэл химийн салбарт квант цэг нэртэй багцалдсан атомуудыг нээсэн Мунги Бавенди, Луи Брус, Алексей Екимов нар шагнал хүртсэн байна. Квант цэгийг LED гэрэл, хавтгай дэлгэц дээр өнгө үүсгэхэд ашиглаж бүүр цаашлаад мэс засалчдад хорт хавдар доторх цусны судсыг харахад тусалдаг хэрэгсэл хийхэд ашигладаг юм.

Нобелийн комисс тэднийг зарлахдаа “Тэдний хийсэн нээлт нь ирээдүйд цахилгаан төхөөрөмж, бичил мэдрэгч, илүү нарийн нарны хавтан, нууцлалтай квант харилцаа хэрэг зүйлсийг сайжруулахад тус болно гэж эрдэмтэд үзэж байна” хэмээжээ.

Мунги Бавенди нь Франц улсад төрж, өссөн ч АНУ-руу явж докторын зэргээ хамгаалсан бөгөөд одоо тэрбээр Массачусетсийн технологийн их сургуульд профессороор ажилладаг байна.

Харин Луи Брус АНУ-ын Колумбын их сургуулийн профессор аж. Екимов ЗХУ-д төрж, өсөн Вавиловын нэрэмжит улсын оптикийн хүрээлэнд ажилладаг байжээ. Тэрбээр АНУ-руу шилжин суурьшиж, 1999 оноос хойш “Nanocrystals Technology Inc” компанид ахлах судлаачаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button