НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Ханжоу 2022: МУГТ М.Лхагвагэрэл мөнгөн медаль авлаа

"Ханжоу-2022" Азийн 19 дэх удаагийн наадмын чөлөөт бөхийн барилдаанууд эхэлсэн билээ.

Тэгвэл өчигдөр эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125 кг-ын жингийн барилдаан болсон юм. Үүнээс 125 кг-ын жинд МУГТ М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд Дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт Амир Хассейн Заретай барилдаж, 7:0 харьцаатай ялагджээ.

Манай улсын тамирчин эхний барилдаанд хийлж, удаах барилдаандаа Киргизстаны Айал Лазеревтэй барилдаж ялсан юм. Харин зооны аваргын төлөө барилдаанд Узбекстнаны тамирчин Хасанбой Рахимовыг цэвэр дарж, финалдсан билээ. Азийн наадмын 125 кг-ын жинд нийт 15 бөх барилдсан юм.

МУГТ М.Лхагвагэрэлийн хувьд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл, "Белград-2022" ДАШТ-ий мөнгөн медальтай бөгөө Хилчин спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button