Израил: Энэ зэрлэгүүдтэй хэлэлцээ хийх үе дууслаа

Бямба гарагт /2023.10.07/ Газын зурваст буй Палестины нутгаас Хамас бүлгийн цэргүүд Израил тосгонууд руу дайрч, 700 гаруй хүний аминд хүрч, олон тооны хүнийг барьцаанд авсан. Үүний улмаас Израиль болон Хамас бүлгийн хооронд дайн дэгдсэн.
Энэ асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн яаралтай хуралдсан байна. Хурлын үеэр Израилаас НҮБ-д суудаг элчин сайд Гилад Эрдан “Эдгээр үйлдэл нь дайны гэмт хэрэг, дайны гэмт хэрэг гэдэг нь илт байна” гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Эдгээр зэрлэгүүдтэй хэлэлцээ хийх үе дууслаа. Одоо үүн шиг аймшигт хэрэг дахиж гаргахгүйн тулд Хамас бүлгийн терроризмын дэд бүтцийг устгах, бүр мөсөн устгах цаг нь болсон” хэмээсэн байна. Эрдан дэлхийн улс орнуудыг Израилийг бүрэн дэмжиж, Хамасын үйлдлийг зэмлэхийг уриалсан юм.
Харин Палестинаас НҮБ-д суугаа Элчин сайд Рияад Мансур “Газын бүсэд хаалт тавьж, удаа дараа довтолж байгаа нь Хамас бүлгийн цэргийн хүчин чадлыг устгаж, аюулгүй байдлыг хангах зорилготой гэж дандаа л мэдэгддэг. Хаалт болон довтолгоо нь аль зорилгоо биелүүлээгүй” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.