УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Чуулганы хуралдааныг хойшлуулахад хүргэсэн 4 сайд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг дөрвөн сайд ирээгүй шалтгаанаар 14.00 цаг хүртэл хойшлуулсан юм. Өнөөдрийн чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах ёстой байсан билээ.
Гэвчиг чуулганы танхимд дөрвөн сайд санал өгөх картаа уншуулсан ч өөрийн биеэр байгаагүй гэх шалтгааны улмаас УИХ-ын дарга чуулганы хуралдааныг хойшлууллаа.
Тухайн дөрвөн сайд нь,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
- Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар юм.
Олонхын бүлэг дангаар хууль батлах хэмжээний ирц бүрдүүлсэн цагт хуулийг батлах боломжтой. Түүнчлэн УИХ-ын нэгдсэн хуралдааны дэгийн хуулийн дагуу хэрэв ирц шаардлага хангахгүй бол өөр цаг хугацаанд эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно гэж заасны дагуу хуралдааныг хойшлуулаад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.