Израил, Хамасын дайны улмаас нас барагсдын тоо 3,600 давлаа

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт /2023.10.07/ Хамас бүлэг Израил тосгонууд руу гэнэтийн дайралт хийсний дараа дайн эхэлсэн билээ. Хамасын довтолгооны дараа Израилын арми Газын зурвас руу тасралтгүй агаарын цохилт өгч эхэлсэн.
Аравдугаар сарын 7-ны дайралтын улмаас Израилд 1,300 гаруй хүн нас баржээ. Харин Израилын агаарын цохилтын улмаас Газын зурваст 2329 хүн амь үрэгдэж, 9714 хүн бэртсэн гэж Палестины Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр талд нас барсан хүмүүсийн тоо 3,600 давлаа. Ливан болон Сири дэх Хезболла бүлгэм Хамасыг дэмжихээр Израил руу агаарын цохилт өгч байгаа юм. Ийм учраас дайн Хамас болон Израилын хооронд үүссэн мөргөлдөөнөөс тэлэх эрсдэл бий гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.
Тухайлбал Израилын Гадаад хэргийн яамны стратегийн асуудал эрхэлсэн дарга Жошуа Зарка Иран улсыг Израал Сирийн хил дээр хоёр дахь фронт үүсгэхийг хүсэж байгаа гэж буруутгажээ.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Израиль п�##�естиний газа хотыг олон улсад хориглосон ( олон задардаг) пуужингаар энгийн иргэдийн орон сууцыг аймшигтайгаар түймэрдэж байхыг хараад зүрх шимширч байлаа. Яг америкчууд югослав гэдэг улсыг газрын хөрснөөс арчсан шиг үйлдэлийг харлаа.Газа хот зүгээр л тэр чигтээ шатаж байх юм. Манай NO WARчууд харв�##� ОРОСУУД зүгээр энэрэнгүй зэвсэггүйжүүлэх ажиллагаа нь үнэн гэж бодогдохоор байна шүү.
Израйлууд зэрлэгээр �##�даг, оросууд хайрлан хайрлан �##�даг юм бн, тээ? Том ялгаатай юм бн
Алан хядагч бүлэглэлтэй юу ч яриад нэмэргүй