Гадаад мэдээДЭЛХИЙ

Амазон мөрний түвшин зуун жилд байгаагүй бага хэмжээнд хүрчээ

Бразилын Амазон ширэнгэн ойд урьд өмнө нь болоогүй ган тохиолдсон тул Амазон мөрний түвшин сүүлийн зуун жилд байгаагүй бага хэмжээнд хүрчээ. Үүний улмаас тус ширэнгэн ойн эко системд гэмтэл учраад байгаа юм.

Тухайлбал Амазоны ойн хамгийн их хүн амтай хот болох Манаугийн ойролцоох голын салаанд даваа гарагт /2023.10.16/ хэмжилт хийхэд усны гүн 13.59 метр бүртгэгджээ. Өнгөрсөн жилийн түвшин 17.6 метр байсан. Даваа гарагийн хэмжилт нь 1902 онд Амазоны гүнийг бүртгэж эхэлснээс хойш үзэгдээгүй бага хэмжээ аж.

Амазон мөрөн хурдацтай ширгэсний улмаас ширэнгэн ойн алслагдсан хэсэгт амьдардаг тосгонуудад хоол хүнс, ундны усны хангамж тасалджээ. Мөн хэт халсны улмаас усны температур нэмэгдсэн тул Амазон мөрөнд амьдардаг улаан номд орсон 100 гаруй голын дельфин эндсэн байж магадгүй байна.

Санта Хелена до Инглес тосгонд амьдардаг Педро Мендонса “Манай хавиар бороо оролгүй гурван сар өнгөрлөө. Өмнө нь энэ шиг халуун ган тохиож байгаагүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 17, 2023 15:48

Бороо орохгүй бол ширгэдэг голыг ямар мөрөн гэдгийн бэ. Тэгвэл амазон нь мөрөн ч биш гол ч биш брооны усны ш�##�бааг л байна шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button