Капитрон банк зээлжих зэрэглэлийн “B3” үнэлгээг таван жил дараалан хангалаа

Капитрон банк нь хамгийн хурдтай хөгжиж байгаа үндэсний 100% хөрөнгө оруулалттай банк билээ.
Капитрон банк Олон улсын үнэлгээний “Мүүдиз” (www.moodys.com) агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэж,“B3” үнэлгээг 5 жил дараалан хангаж ажиллалаа.
Капитрон банкны энэхүү олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ нь Монгол Улсын үнэлгээтэй ижил түвшинд тогтоогдсон бөгөөд тус банкны активын чанар сүүлийн жилүүдэд хурдацтай сайжирсан, харилцагчдаас татсан эх үүсвэр сайн, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар тогтмол өндөр түвшинд байгаа нь цаашдын өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж “Мүүдиз” агентлаг үзсэн байна.
Мөн Капитрон банкны хэтийн төлөвийг “Stable” буюу тогтвортой гэж онцолсон байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://bit.ly/3tovNhh -ээс аваарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.