УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Занданшатар чуулганы хуралдаанаар Б.Жавхлан руу уурлав

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2023.10.19/ хуралдаж байна. Энэ үеэр НӨАТ-ын сэдэв хамгийн том асуудал болоод буй. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд олон нийтийн анхаарлын сэдэв болоод байгаа НӨАТ-ын урамшууллын хоёр хувийг таван хувь болгох шийдэл нийгмийг хоёр талцуулсан.

Тэгвэл өнөөдөр чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбат УИХ-ын даргын санаачилсан уг агуулгыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Ингэхдээ Сангийн сайд Б.Жавхланд хандаж, "Энэ бол хөндөх ёстой зөв зүйл. Г.Занданшатарыг дэмжиж байгаа. Харин Сангийн сайд аа, тэр 600 тэрбум төгрөг чинь ороод ирнэ. Санаа зоволтгүй" гэсэн юм.

Түүнд Сангийн сайд Б.Жавхлан "НӨАТ-ын асуудал бол тойргийн асуудал биш. Тогтолцооны асуудал юм. Төсөв өргөн барьсан хойно гарч ирсэн сэдэв. Манайх дээр судалгаа тооцооны асуудал ирээгүй. Одоогийн орон зайгаар харахад тогтолцоо болон бодлогын хувьд ч боломжгүй асуудал" гэх тайлбарыг өгсөн.

Энэ үед УИХ-ын дарга Г.Занданшатар Сангийн сайдын микрофоныг хааж, түүн рүү уурласан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Б.Жавхлан сайд, тойрог ярьж, улстөржүүл. Сангийн сайд тооцоо судалгаа яривал ярь. УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдахгүй шүү. Гишүүдийн ярьж байгаа санал бодолд хүндэтгэлтэй хандаж сур. Тойрог гээд юу яриад байгаа юм. УИХ-ын гишүүдийн үг хэлж буй эрхэнд яагаад халдаад байгаа юм" гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг үг хэлсний дараагаар "Сайхан үг хэллээ" хэмээн инээмсэглэж байсан спикер хэдхэн хормын дараа ийнхүү Сангийн сайдад уурласан юм.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 19, 2023 13:55

Ха ха аргагүй л сонгууль дөхөж новшнууд хайр зарлаад эхлэв ээ. Жавхлан гэж зүгээр л утсан хүүхэлдэй. Мэдлэг чадвар ч хомс

Zaya
Zaya
10 сар 19, 2023 13:56

Жавхлан супэр

Зочин
Зочин
10 сар 19, 2023 14:35

Занданшатар хулгайч бүтэхгүй юм яриад бн

Зочин
Зочин
10 сар 19, 2023 16:48

2эсэргүүн хэн нь хэнийгээ гэх вэ зандан дарга сонгуулийн шоугаа маш эрт эхэлсэн �##�ь нь дийлэх нь үү харж л байя тэхдээ 5хувийг дэмжиж бноо

Зочин
Зочин
10 сар 19, 2023 17:34

Ганбат гишүүн харин их зөв хүн байдаг шүү

Зочин
Зочин
10 сар 19, 2023 19:08

ХАРАВ УУ? ЗАНДКА ТЭЖЭЭСЭН БАЯРУУ ЧИНЬ ТЭРЭГ ЭВДЛЭЭ ГӨЛӨГ ТЭЖЭЭВЭЛ БООВЫГ ЧИНЬ ТАС ХАЗНА ГЭЖ ЭНЭ ДЭЭ ДАРААГИЙН СОНГУУЛЬД НААДАХЫГАА БИТГИЙ ОРУУЛ НОВШИЙГ УВСЫН ДАВСТ СУМАНД ЕРӨНХИЙ НЯБОГООР ЯВУУЛ ЛАЛАРЫГ

Зочин
Зочин
10 сар 19, 2023 19:10

Манай Зандкад с�##�аавч өгөөд байгаамуу муу жоом чинь

Зочин
Зочин
10 сар 19, 2023 19:28

Энэ Жавхлан чинь Хүрэлсүхтэй ах дүү гээд л УИХ, ЗГ- с том байдаг юм биш үү. Энэ муу Жавхлан ч Монголыг, Монголчуудыг ч ёстой бодохгүй л дээ. Хүрэлсүх нь хэлбэл дор нь шийдээд өгнө

Зочин
Зочин
10 сар 19, 2023 22:26

Зандка даргын сонгуулийн өмнөх шоу...

Холбоотой мэдээ

Back to top button