УЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Олонхын санал авч чадахгүй бол 2024 оны улсын төсвийн төсөл унах эрсдэлтэй

УИХ-ын чуулганы өчигдөр /2023.10.19/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн билээ. Өчигдрийн хувьд хуралдааныг цаг сунган хуралдуулсан юм.

Хуралдаанаар гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Улмаар нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх санал хураалтыг өнөөдөр 10.00 цагаас үргэлжлүүлж, хэлэлцэнэ.

Ирэх жилийн төсвийн төсөл нэг талаараа унах эрсдэл үүсээд байгаа. Шалтгаан нь өчигдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төсөл болон дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төлүүд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэж байгаа эсэхээр санал хураасан ч чуулганы танхимд байсан 8 гишүүн дэмжсэн. Харин үлдсэн гишүүд нь танхимд байгаагүй юм.

Тэгж эхний санал хураалтаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх санал дэмжигдээгүй хэрэг. Сангийн сайдаас горимын санал гаргаж, санал хураалтыг дахин явуулахыг хүссэн ч Дэгийн тухай хуулийн асуудал хөндөгдсөн.

Учир нь УИХ-ын Дэгийн тухай хуулиар олонхын санал авч чадаагүй бол төсвийг Засгийн газар буцаах ёстой.

Тиймээс өнөөдөр төсвийн төслийг буцаах эсэх санал хураалтыг чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button