Гадаад мэдээДЭЛХИЙ
Tsingtao Brewery: Бичлэг дээрх газар экспортын шар айраг үйлдвэрлэдэггүй

Амралтын өдрүүдэд “Tsingtao Brewery” компанийн ажилтан үйлдвэрийн сав руу бие засаж байгаа бичлэг цацагдсан билээ. Энэ асуудлаар тус шар айргийг импортолдог БНСУ-ын “BK” компани "Tsingtao Brewery"-ээс тодруулга авсан байна.

“BK” бямба гарагт /2023.10.21/ мэдэгдэл хийхдээ “Tsingtao Brewery компани дотоодын болон экспортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тусдаа үйлдвэр ажиллуулдаг гэдгээ баталсан. Бичлэг дээр гарсан үйлдвэр бол зөвхөн дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг” гэжээ.
Мөн БНСУ-ын Хүнс, эрүүл мэндийн аюулгүй байдлын яам “Тус үйлдвэрээс гарсан шар айргийг импортолдоггүй. Мөн энэ үйлдвэр хилийн чанадад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар гэж бүртгэгдээгүй байна” хэмээн мэдэгдэл гаргасан байна.
Эх сурвалж: Korea JoongAng Daily
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯМАР НЭГ АРГАЛАХ ҮГ ОЛЖ ДЭЭ. ТЭР НЬ ТЭГЭЭД ЭНЭ ЮМ УУ?
Битгий худлаа шаацгаа цинтао дотор дүүрэн шээс бузар