УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Өрийн дарамтгүй Монгол" уриатай АН-ын сурталчилгаа

Ардчилсан намаас "Өрийн дарамтгүй Монгол" үндэсний хэлэлцүүлгийг орон нутгаар зохион байгуулж явж байгаа. Тэдний хувьд ирэх жилийн сонгуулийн сурталчилгаагаа хэдийн эхлүүлсэн бөгөөд гол чиглэл нь эдийн засаг хийгээд өрийн асуудал дээр "тоглолт" хийх бололтой.

Учир нь тус намын хувьд өмнө нь 21 аймгийг бүсчилж, хэдэн хэсэгт хувааж, эдийн засгийн форумыг зохион байгуулж байсан удаатай. Тэгвэл тэд энэ удаад "Өрийн дарамтгүй Монгол" гэх үндэсний хэлэлцүүлгийг хийж байна.

May be an image of studying, dais and text

Хэлэлцүүлгийн үеэр өрийн дарамтаас хэрхэн ангижрах талаар намын бодлого, шийдлийг иргэд сонгогчид, гишүүд дэмжигчид, төр хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өгсөн байна.

Ингэхдээ орон нутгийн тулгамдаж буй асуудлуудыг сонсож, өрийн дарамт, амьжиргааны түвшин, амьдралын чанарын талаар иргэдээс санал асуулга авч, ирэх жилийн намынхаа мөрийн хөтөлбөрт тусгахаар болжээ.

Орон нутгийн иргэдийн хувьд тулгамдаж буй асуудлыг улсаараа мэднэ. Мэдэхийн дээдээр мэдэж, хүн бүр ярьсаар, эцэстээ тоохоо ч болих шиг. Сонгууль бүрээр намууд мөрийн хөтөлбөртөө ч иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлээх тусгадаг. Гэсэн хэдий ч мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэр хангаж байгаа талаар огтоос тоодоггүй.

Өрийн дарамтгүй Монгол гэх үг бол угтаа хий хоосон үгнээс цаашгүй. Учир нь аль ч Засгийн газрын үед манай улсад цугларах өр нэмэгдсэн ч бүтээн байгуулалт, дэд бүтцийн онцлох ажлууд нь удааширсан байдаг. Гэтэл одоо эргээд иргэдэд тулгарч буй хамгийн том асуудал болох өрийн асуудлыг хөндөж, түүн дээр "тоглож", сонгуулийн пи-артаа ашиглаж байна.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button