НИЙГЭМНийгэм мэдээ

"Ногоон автобусны хэргээр 25 хүнийг яллагдагчаар татсан"

АТГ-аас ногоон автобусны хэргийн талаар мэдээлэл өглөө. Тухайн автобусны худалдан авалттай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг хийж байгаа ажээ. Ингэхдээ дараах гурван чиглэлээр шалгаж байгаа аж. Үүнд,

НЭГТ. Автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явсан уу. Албан тушаалтнууд хахууль авсан эсэх.

ХОЁРТ. Автобус хүлээн авах процесс хуулийн хүрээнд явсан эсэх.

ГУРАВТ. Олгосон санхүүжилт буюу 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалт гэх чиглэлээр шалгаж байгаа ажээ.

Энэ талаар Ахлах комиссар н.Оюунболд мэдээлэл өглөө. Тэрбээр "Нэр бүхий албан тушаалтнууд холбогдох хууль тогтоомж зөрчсөн, худалдан авах ажиллагааг зохион байгуулсан, чанарын шаардлага хангахгүй автобус хүлээж авсан, нэр бүхий компанид эдийн засгийн давуу байдал олгосон нь тогтоогдсон.

Өнөөдрийн байдлаар 11 иргэн албан тушаалтны 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнийг яллагдагчаар татаж, нэр бүхий яллагдагчдын 31 үл хөдлөх хөдөлгөөний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, мөн нэр бүхий компанийн арилжааны банканд байгаа 3.4 сая ам.долларын шилжих хөдөлгөөнийг хязгаарласан. БНСУ-ын нэр бүхий дөрвөн хүнийг яллагдагчаар татаж, хоёр хүнд хилийн хориг, хоёрт нь цагдан хорих арга хэмжээ авсан" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button