ОУЭШ: Газа руу тусламж оруулахад саад тавих нь гэмт хэрэг байж магадгүй

Израилын зэвсэгт хүчин Газын зурвасыг бүслэн хаалт тавьсны дараа тус нутаг руу маш бага хэмжээний хүмүүнлэгийн тусламж орж байгаа билээ. Израилын албан тушаалтнууд Газа руу Египетээр дамжин тусламж орж ирж байгаа, тоо хэмжээ нь нэмэгдэнэ гэж мэдэгдсэн байна.
Харин НҮБ тусламж хязгаарлагдмал байгаа тул Газа дахь асар их хэрэгцээг хангаж чадахгүй байна гэж хэлсэн юм. Тэгвэл Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах прокурор Карим Хан Газа руу тусламж оруулахад саад тавих нь ОУЭШ-ийн харьяалалын дагуу гэмт хэрэг байж магадгүй хэмээжээ.

Хан Египетэд гэнэтийн айлчлал хийж Газын зурвасын хил дээрх Рафа боомт дээр очихдоо ингэж хэлсэн байна. Тэрбээр Газа руу орж чадаагүй ч гэсэн Ойрх Дорнодод байхдаа Газын зурвас болон Израилд айлчлах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн юм.
ОУЭШ 2021 оноос эхлэн Палестины нутаг дэвсгэр дээр мөрдөн байцаалт явуулж эхэлсэн. Ингэхдээ 2014 оноос хойш хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж байгаа аж. Израил ОУЭШ-ийн гишүүн биш учир тус байгууллагын мөрдөн байцаалтад оролцдоггүй, дүрмийг нь дагадаггүй байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.