УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"НДС-гийн 3400 гаруй дансыг арилжааны банканд 1, төрийн санд 1 данстай болгож өөрчилнө"

Засгийн газрын өнөөдөр /2023.11.01/-ийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 25 асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Засгийн газрын зүгээс процессын дахин инженерчлэлийн загварыг бий болгох ажлыг эхлүүлсэн. Таван сарын хугацаанд ажилласан энэ баг өнөөдөр үр дүнгээ Засгийн газарт танилцууллаа. Төр үйлчилгээний байгууллагатай адил иргэндээ хүрч үйлчлэх зорилт тавьсан нь амижлттай болсон юм. Энэ баг нийт 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа.

Судалгаагаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт урьдчилсан байдлаар 1900 гаруй төрлийн эрсдэл байна хэмээжээ. Уг эрсдэлийг арилгаж, цаашид хүн төвтэй үйлчилгээг үзүүлснээр хүн төвтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Дэлхийд иргэн төр хоёр 1:1 гэсэн харьцаатайгаар харьцаж ирдэг. Манай улсын хувьд 1:5 гэсэн харьцаатайгаар төрийн үйлчилгээ явж байна. Нэг иргэн төрийн таван байгууллагатай харьцаж байж үйлчилгээ авч байгаа юм. Бид үүнийг 1:1 харьцаатай байлгана.

Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд хүнд суртал үүсгэж байгаа төрийн байгууллагуудын асуудлуудыг шийдвэрлэнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт энэ ажлыг оны төгсгөлд амжилттай болговол боловсрол болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлнэ" хэмээсэн юм.

Үргэлжлүүлэн тэрбээр "Нийгмийн даатгалын сан гэж бий. Үүн дотор таван төрлийн сан харьяалагддаг. Арилжааны банкууд дээр уг таван төрлийн сан 2650 данстай, төрийн сан дээр 750 данстай байна. Үүнийг үр дүнгээр нь арилжааны банк тус бүр дээр нэг данстай, төрийн сан дээр нэг данстай байлгана. Төр өөрөө өөрийгөө толинд харлаа. Энэ алдааг богино хугацаанд засна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button