Гадаад мэдээДЭЛХИЙ

Ковид туссан хүмүүсийн 10-35 хувь нь урт хугацааны эмгэгтэй болдог

ДЭМБ өнгөрсөн тавдугаар сард ковид-19-ийг дэлхий дахинд тулгарсан эрүүл мэдийн аюул байхаа больсон гэж мэдэгдсэн билээ. Гэхдээ зарим хүмүүс ковид тусаад эдгэсэн хэр нь ядрах, толгой эргэх, цээжээр өвдөх гэх мэт шинж тэмдэг нь арилахгүй хэдэн сар болж байгаа.

Энэ бол урт хугацааны ковид. ДЭМБ-ын гаргасан тодорхойлолтоос харвал SARS-CoV-2 вирусийн халдвар авснаас ихэнхдээ 3 сарын дотор илэрдэг, өөр оношоор тайлбарлах боломжгүй байнга илэрч буй шинж тэмдэгтэй эмгэг аж.

Урт хугацааны ковидийн хамгийн түгээмэл шинж тэмдгүүдэд ядарч сульдах (13-аас 87 хувь), амьсгаадах (10-аас 71 хувь), цээжээр өвдөх, чангарах (12-оос 44 хувь), ханиалгах (17-гоос 34 хувь) байдаг.

Харин түгээмэл бус шинж тэмдгүүдэд үнэрлэх чадвараа алдах, үе мөчөөр өвдөх, үс унах, нойргүйдэх, толгой өвдөх, хоолны дуршил буурах гэх мэт зүйлс багтдаг байна. Эдгээр шинж тэмдгүүд байнга эсвэл тасалдаж үүсэж болно.

Урт хугацааны ковид эдгэрэх хугацаа эрсдэлт хүчин зүйлс, ковид-19-ийн халдвар нь хэр хүнд байснаас хамаардаг. 2021 онд Шведэд явуулсан судалгаагаар хүндийн зэрэг дундаж байсан өвчтөнүүдийн эдгэрэх хугацаа 2 долоо хоног хүртэл байжээ.

Харин хүнд шинж тэмдэгтэй байсан өвчтөнүүд 2-оос 3 сар хүртэл урт хугацааны ковидийн шинж тэмдэгтэй явсан аж. Урт хугацааны ковид тусахад хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүдийг тодорхойлох хэд хэдэн судалгаа хийгдсэн байна.

2020-оос 2021 оны хооронд хийгдсэн судалгаанаас харвал өндөр нас, суурь өвчин, ковидтой хавсарч эмгэг туссан, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн эсвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх, эмэгтэй хүйс нь урт хугацааны ковидийн шинж тэмдэг удаан илрэх эрсдэлт хүчин зүйлс болжээ.

Эх сурвалж: Science Direct

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button