УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Сурагчдыг XII, I сард амрааж, хичээлийг зуны сарууд руу шилжүүлбэл ямар вэ"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдээс ирүүлж буй саналыг уламжилсан юм.

Энэ тухай тэрбээр, Эрчим хүчний яамнаас мэдээлж байгаагаар өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний хязгаарлалт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. Агаарын бохирдол, эрчим хүчний оргил ачаалал, түгжрэлийн нөхцөл байдлыг бодоод ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг арван хоёр, нэгдүгээр сард амрааж, хичээлийг зуны сарууд руу шилжүүлбэл ямар вэ. Долдугаар сарын 1 хүртэл хичээлэлж, хичээлийн шинэ жилийг 8 дугаар сарын 1-нээс эхлүүлбэл ямар вэ. Хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрчим хүчний ачааллаа бодон энэ саналыг судалж үзээрэй. Мөн нийт төрийн байгууллагын авто машины хэрэглээг хязгаарлах нь зүйтэй. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд дээрх байгууллагууд авто машины хэрэглээгээ хязгаарлах асуудлыг судалж үзээч гэсэн санал иргэдээс ирж байна. Иргэдийн саналуудыг нийслэлийн удирдлага, ажлын хэсэг анхаарч судлах хэрэгтэй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
11 сар 3, 2023 15:50

zunii uliraldal amarsan boldogdoo ene huuhduud!! owolchdee untsaar baigaad ongoroh biz tomchuud ta buhen bas bayn bolomjtoi humuus huuhdee gadagsh n zooh biz borchuudiin huuhduud hudag ger hoyoriin hoorond odor ongoroohol baih demii yum bishuu

Уншигч
Уншигч
11 сар 3, 2023 19:19

Уг нь өмнөх шиг 3 улир�##�тай байх нь манай цаг уур, өвчин зовлонд таарч байсан ш дээ. Боловсролын яамныхан шинэ ажил хийх гээд дандаа буруу шийдвэр гаргах юм.

Зочин
Зочин
11 сар 3, 2023 19:52

Монголын онцлогт таардаггүй юм аа. Хүүхдүүд зуны улир�##�д л жаахан энерги авч , өвлийг давах хүч чад�##�тай болдог. Сул биетэй хэдэн хүүхэдтэй болох вий.

Altai
Altai
11 сар 4, 2023 13:33

Ш�##� дэмий юм бодож байхаар давхар зам гүүр барих ажлаа сэтгээч. Хөгийн богинохон цөөхөн замаар явуулж мөнгө олно гэж мөрөөдөж суухаар нэг мөсөн замын асуудлаа шийдээсэй

Зочин
Зочин
11 сар 5, 2023 11:02

Улсын хөрөнгө идсэн хулгайч нараасаа хөрөнгийн хурааж зам гүүрээ дэд бүтцээ хөгжүүлэх аргыг хай . Дэмий зүйл ярьж бодлогогүй шийдвэр гаргадаг аа больж үз....

Холбоотой мэдээ

Back to top button