Ц.Батбаярыг хилээр гарахыг хориглож, Ч.Сайханбаярыг үргэлжлүүлэн хорихоор болжээ

Ц.Батбаярыг хилээр гарахыг хориглож, Ч.Сайханбаярыг үргэлжлүүлэн хорихоор болжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаяр нарыг АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд энэ сарын 1-ний шөнө саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн билээ.
Тэднийг шүүгчийн зөвшөөрөлгүй цагдан хорьсон 48 цагийн хугацаа өнөөдөр дууссан бөгөөд ийнхүү шүүхэд санал хүргүүлж хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргасан байна.
Ц.Батбаярын хувьд: 2020 онд Нийслэлийн МАН ялалт байгуулсны дараа “Сити баз консалтинг” ХХК-ийн захирлаар ажиллаж эхэлсэн. Тус компани нь нийслэлийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг ХУВИЙН томоохон компани юм. Түүнийг захирлаар ирсэнээс хойш нийслэл их хэмжээний алдагдал хүлээх болсон гэдэг мэдээлэл гарч байв.
Ч.Сайханбаяр нь: Одоо Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байгаа. Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байсан. Тэрбээр хуурамч дипломоор авторлагддаг нэгэн. Өмнө нь Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтийг магистрын хуурамч дипломоор төрийн албанд шургалж, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болтлоо дэвшиж чадсан. Улмаар 2010 оны үес Засаг даргаар ажиллаж байхад хуурамч дипломны асуудал нь илэрч, МАХН-аасаа шийтгэл хүлээж байсан удаатай. АТГ-ынхан хуурамч дипломны үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж амжаагүй байтал хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хэрэгсэхгүй болж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуурамч дипломтой нь илрээд байхад л �##�бан туш а�##�д нь байлгаад, бүр дэвшүүлээд байдаг !!! Манай МАН ч мөн ч дампуурч гүйцэж дээ, хөөрхий !
Алим Батбаяр яаж мултраад бнаа
Улаан хацарт гуай нэг л учраа олохгүй байнуу �##�ь эсвэл улангасан шун�##�таад байна уу