Top StoriesНийгэм мэдээ

Тэнгэр шинжээчид: Шинийн 1-ний салхи хоргол хөдлөх төдий байвал айлтгүй

"Тэнгэр шинжих ардын ухаан" cоёлын биет бус өв тээгчид ирж буй улирлын өнгийг нар сар, өвс ургамал, мал амьтан мөн билгийн тооллын тодорхой өдрүүдэд тохиолгыг нь харж шинждэг учиртай.

Бид Дундговь аймгийн Говь-Угтаал сумын малчин Д.Таванжин, Ховд аймгийн Мөнххайрхан сумын малчин Т.Батсүх, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин Ё.Хайнзан нартай луу жилийн хаврын тэнгэр шинжээ хэрхэн буусан талаар ярилцлаа.

-Шинийн нэгэнд хоргол хөдлөх салхитай байвал хавраас айлтгүй-

Д.Таванжин: Манай нутгийн Бага залаа, Хараат уул дээр намрын дунд сарын 15-ны шөнө хоёр хуваагдаж гарсан. Нутгийн иргэд, Төв аймаг, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангайгаас хүмүүс ирсэн. Бидний ажигласнаар урт өвөл, сунжруу хавар болно. Манай нутагт үлий цагаан оготно газрын хөрсийг дуусгаж байгаа учраас хаваржин шороо босч, шуурах болов уу. Нөгөө талаас энэ их цас чийг болж чадахгүй. Хаврын хавсаргад чийгээ алдчихдаг. Жалга, судаг, хур чийгтэй газраараа гайгүй байж магадгүй. Хаврын эхэн сарын шинийн 1-нд хоргол хөдлөх төдий салхитай бол хэвийн сайхан улирал ирнэ гэж үздэг. Мөн энэ өдөр хур орсон газар нар буцаж, наадам болохоос наана "юм" дусахгүй гэдэг. Одоо ядарчхаад байгаа мал хавартаа хэцүүхэн байх болов уу.

Ер нь намрын дунд сарын энэ шөнө бол ойролцоох хамгийн өндөр уулан дээр гарч, 100 км орчим зайг дурандаж, шинждэг. Тэгэхээр бидний тэнгэр шинжээ Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймгийн наад талыг хамарна гэсэн үг. Тэнгэрийг шинжихэд тухайн жилийн шинийн нэгний нар мандахаас эхлээд амьтан адгуус, шувуу, хорхой шавьж, байгалийн үзэгдлүүд, өвс ургамал, манан будан, тоос шороо гээд хүрээлэн буй бүхнээ ажиглаж энэ дундаасаа ирж яваа цагийн өнгө аясыг тооцоолдог. Эндээс зөвхөн цаг агаар гэлтгүй бусад үйлийг ч зөгнөж, болгоомжилж харах боломжтой мэдээллийг өгч байдаг.

-Шинийн гуравны сар босоо байвал дулаан, хэвтээ байвал хур тунадастай байдаг-

Т.Батсүх: "Намрын эхэн сарын 22, дунд сарын 19, адаг сарын 17, өвлийн эхэн сарын 15, дунд сарын 13, адаг сарын 11, хаврын эхэн сарын 9, дунд сарын 7, адаг сарын 5-нд сар мичдийн тохиолгоос шинжээ хийнэ. Мөн сар бүрийн шинийн 1, 2, 3-ны сар их сайн мэдээлэл өгдөг.

Шинийн гуравны сар босоо байвал дулаан, хэвтээ байвал өвөл нь цасан шуургатай, зун нь бороотой гэж үзнэ. Мичид зургаа сартай ойрхон, доогуур нь зөрвөл хүйтэн, хол, дээгүүр нь зөрвөл дулаарна. Тохиолго бүрийн ард ойрын өдрүүдэд, цаашдаа цаг агаар ийм байх учир нүүдэл суудал хийх, мал хуйгаа бэлчээх гээд бүх амьдралдаа хэрэглэдэг. Мал бэлчээрт гарахдаа ч, ирэхдээ ч уруудчих гээд л байвал цас, бороо ордог. Хаврын эхэн сарын шинийн гуравны сарнаас нэг багцаа гарна даа.

Зуны цагт бороо орох болохоор төл мал тоглож хурдалдаг. Тийм учраас малчид бид хурга, ишиг, тугал тонгочоод бороо орох нь гэдэг. Тэмээ, үхэр хэвтэртээ хоргодоод байвал тун удахгүй цас ордог. Хөгшчүүл үүнийг ажиглаад малаа нөмөртэй газар тогтоогоорой гэж захидаг байсан. Өглөө нарнаар үүл улайж байвал өдөртөө шуурдаг. Нар тунгалаг байвал тогтуун дулаахан өдөр болно. Өглөөгүүр үүлэрхэг бол бороо, цас орно. Нарны хоёр талд нь их туяа татаж мандвал тэнгэр муудна. Оройн нар харин ингэж жаргавал маргааш нь дулаарна. Тэнгэрийн хаяа улайгаад дулаарах нь гэж ярьдаг ийм учиртай. Дуу цахилгаантай, аадар бороо нь байгаль догширсны илрэл. Манай нутаг руу бол агь, дэрвүү өндөр ургавал цас их ордог. Цасны ширхэг бүдүүн байвал нэмээд л орно гэсэн үг, нарийхан ширхэгтэй бол тэгсхийгээд зогсчихно".

-Цас цагаа олоод орчихвол сайхан өвөл болно-

Ё.Хайнзан "Миний хувьд өвөг дээдсээс сонсож мэдсэн, ном судраас уншсан, амьдралын явцад өөртөө хуримтлуулсан туршлагаар тэнгэр хангайгаа шинжиж суудаг. Намрын дунд сарын 15-ны шөнө мал амгалан тайван налайж хоносон учраас энэ өвөл их сайхан болно гэж дүгнэсэн. Хойт сарыг 27-ноор, хойд ээжийг хоол, ундаар хэмээх үг бий. Энэ ямар учиртайв гэхээр тухайн сарын 27-ны өдрөөр дараа сарыг шинждэг.Төмөр морь, төмөр хонь өдрөөс дараагийн 60 хоногийн төлөв байдлыг дүгнэдэг.

Бугын дуу уулынхаа орой дээр дуугарвал хатуу жил болдог. Энэ жил бэлдээ дуугарсан. Далайн ус цагаан судал татаад цэхийгээд байвал хүйтэрдэг гэх мэтээр бид өвөг дээдсээсээ уламжилж ирсэн арга ухаанаар тэнгэр шинждэг. Дэлхийн дулааралтай холбоотойгоор тэнгэр шинжиж авсан мэдээлэл зөрөх болсон. Энэ хавар урт болбол хүн мал хоёулаа ядарна. Шинийн нэгний өглөөний үүл, салхи хаанаасаа байна гээд шинжиж хавраа багцаалдана. Ямартай ч сая хаврын урь орох өдөр хүйтэн салхитай байсан нь хавар жаахан чанга, салхи ихтэй хүйтэн байх болов уу гэсэн төсөөлөл авсан".

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
45 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
11 сар 4, 2023 09:41

Батсүх, Таванжин хоёр маш их худлаа цээжнийхээ пангаар шаасан байна. Энэ хоёр хүн лав л олигтой м�##�чин биш бололтой. Өвөл хаврыг маш буруу зөгнөж муу ам�##�ж хэлсэн байна. Харин хөвсгөлийн м�##�чин Хайнзан маш зөв шинжилж зөв ярьсан байна. М�##�чин хүн тэнгэр од гарагсыг шинжихээсээ илүү таван хошуу м�##�ынхаа үйл хөдлөл идээшлэх хэвтэх болон гаргаж буй зан аашаар нь ирэх өвлийг шинждэг юм. Ер нь билгийн тооллын 27-ны өдөр их сайхан нартай байв�##� дараа сар тийм л байдаг. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд аргын тооллын тухайн сар нь 5 бямба гаригтай байв�##� тэнэгэр муухайрч цас бороо их ордог мөн хавсарга шуургатай байдаг. Харин 4 бямба гаригтай сар бол их сайхан тогтуун байдаг юм.

Зочин
Зочин
1 сар 30, 2024 11:35
Reply to  Иргэн

Таванжинг хүн бүр л үгүйсгэж байсан. Дархан Сэлэнгэ Хөвсгөлийн зарим хэсгээс бусад аймаг бүхэлдээ зудлачихсан байв�##� чи юу гэх үү

Зочин
Зочин
1 сар 11, 2024 21:53
Reply to  Иргэн

Одоо ямар өвөл болж бгааг Таван жингийн нутагт очоод үздээ чи юу мэдэж солиорч бна чи . Хэлсэн ярьсан нь яааг таарч байна

Зочин
Зочин
11 сар 4, 2023 10:02

Ehnii 2 shan shaadag 2 bn 3 dahi ni duh vv hljee yag tiimerkhvv ubul habar blon do

Зочин
Зочин
1 сар 11, 2024 21:58
Reply to  Зочин

Өвөл бологүй байхад юу гэж хуцаад бгн

Зочин
Зочин
1 сар 11, 2024 21:55
Reply to  Зочин

Өвөл бологүй байхад юу гэж хуцаад бгн

Иргэн
Иргэн
11 сар 4, 2023 10:03

Шөнө хонь ямаа хотондоо тайван хэвтэхгүй хольхоод хотоо захлан идээлэх эсхүл шөнө билчээд байв�##� их цастай хатуу өвөл болдог. Мөн са�##�ийн үнээнүүд намар туг�##�даа ирэхгүй хээр хоноод байв�##� цас их орж хатуу өвөл болдог. Тэмээ намрын эхэн сард өвс идэхээсээ илүү с�##�хи сөрөөд өндөрлөг газар хэвтээд байв�##� их сайхан дулаан өнтэй өвөл болдог. Гэх мэтээр м�##�чин хүн таван хошуу м�##�ынхаа байдлаар ирэх өвлийг шинжих ёстой юм. Гэтэл сэтгүүлч шагдарүрэн гэх зөнөсөн өвгөн хэсэг нөхдийн хамт дундговийн нутагт нэг шөнө толгойн орой дээр гарч байг�##�ь шинжснээ ярьж м�##�чдын толгойг эргүүлж худлаа цуурахаа болих хэрэгтэй. Энэ жилийн хувьд гэхэд маш худлаа усан амтай амны билэггүй юм ярьсан шүү. Цаашид усан амлаж худлаа ярихаа больцгоо.

Зочин
Зочин
11 сар 6, 2023 19:47
Reply to  Иргэн

Өндөр уулан дээр гарч ямаршуу өвөл болохыг шинжих ёс газар бүрийн м�##�чдад өвлөгдөн ирсэн байдаг.

Зочин
Зочин
11 сар 4, 2023 10:22

Энэ жилийн байдлыг ажихад энэ өвөл их хүйтрэхгүй. Туулай жил бол 12 жил дотроо хамгийн зөөлөн нь байдаг. Тийм ч учраас жаран бүр г�##� туулай жилээр эхэлдэг нь бас их учиртай. 18 дугаар жаран 2047 оны хавар г�##� туулай жилээр эхэлнээ. Харин энэ жилийн туулай нь усан махбодьтой учраас зун нь бороо ахиу орсон. энэ жилийн өвлийг шинжээчид нь ёстой нөгөө туг�##�ын билчээрээс хол явж үзээгүй мэт ухаанаар өнгөрсөн өвлийн байдлыг түшиглээд ш�##� худлаа хуцав бололтой.

Болд
Болд
11 сар 5, 2023 11:43
Reply to  Зочин

Зарим хүнийг та хуцсан гэж байгаа бол таныг өөрийг чинь яасан гэвэл зохихыг хэлж хайрла!

Эгэл
Эгэл
11 сар 4, 2023 10:40

Өөрийн бодлоо бичихдээ бусдыг заав�##� доромжлох ёстой гэж боддог бол зөрүүд бас жаахан өөдгүй хүний шинж .Санаагаа зүгээр бичиж ,муу зангаа засаж явб�##� өлзийтэй.Тэнгэр шинжээчдэд амжилт сайн сайхныг хүсьэ.

Зочин
Зочин
11 сар 4, 2023 10:42

Сайхан шаацгаажээ. Ичдэггүй зөнөгүүд

Зочин
Зочин
11 сар 4, 2023 10:44

Уул толгой орой дээр нэг орой шөнө гараад тэнгэр эсхүл ирэх өвлийг шинжинэ гэж байхгүй.

Зочин
Зочин
11 сар 4, 2023 12:34

Өвөл яах уу хавар уртасаад шуурга нүддэг боллоо сүүлийн жилүүдэд

Зочин
Зочин
11 сар 4, 2023 12:57

Өвөл цас их орвол , хавар хатуу болох нь гайгүй болов уу . Харин цас бага орвол хавар асууд�##� болж болзошгүй. Хамгийн чух�##� нь өвөл нь болдогоороо болвол хавар нь болдогоороо л болно шүү дээ. Сүүлийн үед энэ харьцаа �##�дагдаад байгаа т�##� бий.М�##�ын тоо толгойгоо зохих хэмжээндээ барьв�##� бэлчээр нь сэргээд ирнэ дээ. Газрын гарц л сайн , м�##� нь тарган бол зуд асууд�##� биш. Төр , м�##�ын мах их хэмжээгээр гаргах бодлого барьв�##� м�##�ын тоо толгойг зохих хэмжээнд барьж болно. Гол нь бэлчээр.

Зочин
Зочин
11 сар 4, 2023 16:01

Үнэхээр м�##�чин хүн бол билгийн тооллын сар бүрийн 2, 3-ны сар болон 27-ны өдрийг ажиглаад дээр нь м�##�ынхаа идээшилж байгаа байд�##� зэргийг ажиглаад ирэх өвөл хавар ямар байхыг мэддэг л пм шүү дээ.

Зочин
Зочин
11 сар 4, 2023 22:02

ардын ухаан гэж агуу юм даа энэ сайхан эртний ахмад буурлуудын амьдр�##�ын ухааныг өвлөж авч байгаа болов уу эд нараасаа цааш яах юм бол доо

Иргэн
Иргэн
11 сар 5, 2023 05:27

ДЭЛХИЙН ДУЛААРАЛ ЯВАГДААД БАЙГАА ШҮҮ ДЭЭ. МОНГОЛ ОРОНД САЙХАН ЦАГ ИРЖ БАЙГАА.

Зочин
Зочин
11 сар 5, 2023 06:41

Сансарын зуун дуусч байхад тэнгэр шинжинэ ч гэх шиг ОРК царайлаад бас хөгжил яринаа

Зочин
Зочин
11 сар 5, 2023 08:33

өвөл цас орж хүйтэрнэ хавар шороо шуурна

Зочин
Зочин
11 сар 5, 2023 12:20

Цаг шинжиж өв уламжл�##�аа түгээж байх нь юу буруу байхав дээ
Зөрсөн ч бай нэгийг мэдэж сонсох саыхан шүү

Зочин
Зочин
11 сар 5, 2023 13:42

сайхан шаах юм аа

Зочин
Зочин
11 сар 5, 2023 18:35

100 жил хэмээн их найр наадам хийсний гор зуд болно

Чук
Чук
11 сар 5, 2023 19:42

Өнгөрдөг цагаан сараар Батмэнд энэ жилийн байг�##�ийн төлөвийг шинжсэнээ бичсэнийг нөгөөх айхтар одон оронч шинжлэх ухаанч нар доог тохуу хийж ба�##�ж байсан юм, Батмэндийнхээр болсоон, харин нөгөө хэд дүлий дүмбэ оргиод сүрхий гэгч нь шинжлэх ухаанаа ярьсаар л суугаа байхдаа.

Зочин
Зочин
11 сар 5, 2023 19:57

Өвөл хүйтэн болдог гэж манай Их Хурлын гишүүн эмэгтэй хэлсэн ш дэ

Зочин
Зочин
11 сар 5, 2023 20:12

Эртний арга ажигл�##�таар тэнгэр шинждэг арга өнөө үед нэмэргүй ээ. Дэлхийн цаг уур эрс өөрчлөгдсөн

Зочин
Зочин
11 сар 5, 2023 21:42

Ирэх жилээс нарны идэхжилт ихсэж байгаа мөн ойрын ирэх 2 жил нь модон махбодьтой дараагийн 2 жил нь г�##� махбодьтой дараагийн 2 жил нь шороон махбодьтой жилүүд бүгд нийлээл 6 жил ер нь нээг их хүйтрэхгүй дээ. Хөвсгөлийн м�##�чин хайнзан харин их зөв шинждэг хүн бололтой. Түүнд амжилт хүсье.

Зочин
Зочин
11 сар 5, 2023 23:24

Iim olon shinjeech baihad mongol ulsad tsag uuriin alba baigaad yahiin.Tatan buulgah heregtei.M#lchid tarialanchid ard tumen maani ene hedeesee asuugaad asuugaad yavchiin bishuu kkk

Зочин
Зочин
11 сар 5, 2023 23:29

Дураараа шаах юмаа

ЗӨН БИЛГИЙН ТУЛААНЫ ЯЛАГЧ Жулиа Ванг
ЗӨН БИЛГИЙН ТУЛААНЫ ЯЛАГЧ Жулиа Ванг
11 сар 6, 2023 10:31

Энэ өвөл монголд цас ихтэй боловч өнтэй сайхан өвөл болно за юу.

Зочин
Зочин
11 сар 6, 2023 12:51

Дулаан.сайхан.байна.энэ.мэдээлэлийг.м�##�чидминь.уншаарай

Зочин
Зочин
11 сар 7, 2023 00:19

Сайхан өвөл болноо

Зочин
Зочин
11 сар 7, 2023 15:43

Ер нь тэр шинийн 1 2 3 наас эхлээд сар бүрийнхээ 27 н шинжээнд ордог саруудынхаа го

Зочин
Зочин
11 сар 7, 2023 15:48

Хайзан гэдэг хүний цаг агаарын шинжээ маш та�##�агдлаа Энэ иэт уламжл�##�т цаг агаарын шинжээнүүдийг з�##�уу м�##�чиддаа зааж мэдлэг олгомоор юм шиг санагдаж байна Тэгээд сайхан өвөл болно гэдэгт итгэж бнадаа

Зочин
Зочин
11 сар 7, 2023 18:40

Sain ene ovl saihn ovl bolnoo

tttttt
tttttt
1 сар 30, 2024 08:45

muu suu

Зочиныы
Зочиныы
1 сар 30, 2024 10:27

ыы

Зочиныы
Зочиныы
1 сар 30, 2024 10:29

Тарвага хулгана тэжээлтэн хярсны нүхийг бэлтгэж жсгүй газарч хөрс сийрэгжүүлдэг тустай амьтан тарвага олшруул

Зочин
Зочин
1 сар 30, 2024 12:13

Таванжин шинжээч яг л хэлсэн байна.

Зочин
Зочин
1 сар 30, 2024 18:39

Манай ахмаддууд ярьдаг байсан да туулайн хэвтэр хүйтэн. Туулайн зоон дэр юм тогтоддогүйэ гэж.

Зочин
Зочин
1 сар 31, 2024 05:44

Өнөөдрийн байдлаар (2025.01.31)эхний 2- ын ажигл�##�т яг цав таарч байна хөвсгөлд өнөтэй өвөл болоогүй л бол монгол оронд өнгөрч байгаа өвөл цас зуд ихтэй хавар нь сунжруу хүйтэн болох шинж нь бүрдчихсэн бна

Зочин
Зочин
1 сар 31, 2024 05:45

2024 оны 01 сарын 31 шүү 25 он гэж андуурч бичигдэж

Зочин
Зочин
2 сар 1, 2024 01:17

Гуцдаг өгөр орк вэ, энэ новшийн шинждэг гэж юу байх вэ,архиа гудараа

Иргэн
Иргэн
2 сар 1, 2024 21:25

Шагдарсүрэн гэж зөнсөн өвгөн гэнээ. Ха, ха, ха.

zochin
zochin
2 сар 9, 2024 20:16

mundag humuus yumaa hoich uyedee sain surgah heregtei yum

Холбоотой мэдээ

Back to top button